DK

Анхны 100 тээврийн хэрэгсэл

Энэхүү ном нь хүүхдэд тээврийн хэрэгслийн нэрийг заан өгч, тэдний үгийн санг нэмэгдүүлэх болон уншиж сурахад нь тусална. Бидний сайн мэдэх 100 тээврийн хэрэгслийн зурагтай, зааж, нэрлэх энэ номд хүүхэдтэйгээ хамт ярилцах, сурах, хөгжилдөх олон зүйлс бий.
Анхны номууд хүүхдэд яагаад чухал вэ? Анхны үгсийн ном гэхээр бидний ихэнх нь ойлгож, ач холбогдол өгдөггүй байж мэднэ. Сэтгэхүй, хэл ярианы хөгжилд анхны танин мэдэхүйн зурагт номууд нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр номын тусламжтайгаар хүүхэд өдөр тутмын үйл явдал, эд зүйлсийг нэрлэж мэдэж авна. Ярьж сурах нь хүүхдийн хөгжлийн хамгийн чухал алхмуудын нэг билээ.
Энэ төрлийн номууд хүүхдийн цаашдын сурах үйл явцыг хамгийн сайнаар дэмждэг. Мөн бие даасан, өөрийгөө илэрхийлж чаддаг хүн болоход дэмжлэг үзүүлдэг. Иймээс хүүхэд нялх байхаасаа л номтой орчинд өсөх нь чухал. Тэд төрсөн цагаасаа эргэн тойрноосоо суралцаж эхэлдэг учраас аав ээжүүд хүүхдийнхээ нас, сэтгэхүйн онцлогт тохирсон номуудаар орчин бүрдүүлэх нь зүйтэй. Энэ номд багтсан зуун тээврийн хэрэгслийг хотод байдаг тээврийн хэрэгслүүд, агаараас нисэгчид,усаар аялагчид, ер бусын машинууд, аварга том тракторууд, аврагч машинууд, барилгын талбай дээрх, өнгө өнгийн тээврийн хэрэгсэл, уралдааны замд, аварга машинууд, итгэцгээе, надад байгаа хөдөлгөөнт зүйлс хэмээн ангилсан бөгөөд жижиг машинаас эхлээд экскаватор, аврах нисдэг тэрэг, үлгэрт гардаг сүйх тэрэг гэх мэт маш онцгой сонин, хүүхдийн сонирхлыг татахуйц зүйлсээр дүүрэн юм. Гэрэл зураг болон зураг чимэглэлүүд нь тэдний сонирхлыг татаж тээврийн хэрэгслийн тухай анхны ойлголтыг өгөх болно. Тиймээс энэ номыг авч өгөн бяцхан үрстэйгээ ярилцан 100 тээврийн хэрэгсэл мэддэг болгоорой.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: DK , Орчуулагч: Г. Доньд , Дизайнер: С. Батжаргал ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 14,900₮,

ISBN: 9789997317377,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Картон ном,

ХУУДАСНЫ ТОО: 16,

ХЭМЖЭЭ: 210 х 210 х 17 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах