Ж.Р.Р Толкин

Хоббит

Алсад зорчсон тэмдэглэл
Британийн зохиолч Ж.Р.Р.Толкины "Хоббит-алсад зорчсон тэмдэглэл" хэмээх эл зохиол дэлхийн даяар 50 гаруй хэлнээ орчуулагдаж, 100сая гаруй хувь борлуулагдсан хамгийн алдартай уран зохиолын бүтээлүүдийн нэг юм. Зохиолчийн баялаг уран сэтгэмжээр амилсан домгийн дүрүүдийн хачирхалтай адал явдлууд уншигчдын таашаалд ихэд нийцсэн төдийгүй шүүмжлэгчдээс ч эерэг үнэлгээг харамгүй хүртжээ.
Зохиолын үйл явдал бүхэлдээ Толкины бүтээсэн “Дундад газар” хэмээх өвөрмөц ертөнцөд өрнөх ба уг ертөнцөд хүн, гоблин, элф, хоббит гэх мэт тус бүрдээ өвөрмөц онцлог, амьдрах нутаг, тэр ч бүү хэл зарим нь өөрсдийн гэсэн хэл бичигтэй домгийн дүрүүд оршдог аж. Энэхүү бүтээл Билбо хэмээх хоббит, шидтэн Гандальф болон одойнуудын хамтаар Смауг лууны эрдэнэсийг хулгайлахаар аян замд мордож буйгаар эхэлнэ. Тэд замдаа олон олон адал явдалтай учирч, аварга аалз, варг гэх мэт хачин жигтэй дайснуудтай тулгарч, эр зориг уран ухааны хүчээр аюул ослыг гэтлэн давах болно. Зохиолын гол баатар, энгийн даруухан амьдралыг эрхэмлэгчдийн төлөөлөл болсон Билбо өөрт ахадсан гэмээр даалгавартай учрах ч үйл явдал өрнөх тусам эр зориг, овсгоо самбаа болон анд нөхдийнхөө тусламжтайгаар улам бүр өсөж хөгжинө. Магадгүй тэр үүнийхээ төлөө ямар нэг зүйлээ алдсан хийгээд олж авсан эсэхийг уншигч та тунгаана биз ээ. Сайн сайхан ба муу муухайн хоорондох мөнхийн тэмцэл, эрх мэдэлд будилж төөрөлдөх тухай, тодорхойгүй зүйлс хийгээд аюул ослоор дүүрэн энэ ертөнцөд хувь хүн хэрхэн оршин тогтнож үлдэх тухай эртний болон дундад зууны үеийн агуу туульсын өнөө цагийн үргэлжлэл болсон орчин үеийн сонгодог туульсын зохиолыг уншигч таны өмнө дэлгэн барьюу.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Ж.Р.Р Толкин , Орчуулагч: Б. Амарбаясгалан , Н. Энхнаран , Редактор: Ж. Цолмон , Д. Отгонтуяа , Дизайнер: Б. Баясгалан ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 34,900₮,

ISBN: 9789919518288,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 312,

ХЭМЖЭЭ: 210 х 135 х 28 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах