Владимир Набоков

Лолита

Уг номын зохиогч Набоков уран зохиолын нарийн түвэгтэй арга барилаар бичдэг, дүрийнхээ сэтгэл хөдлөлийг гүнзгий задалж гаргадаг, урьдаас таашгүй сэдвийг хөндөж байдгаараа олны анхаарлыг татсан зохиолч юм. Тэрээр “Лолита” романаа бичих санааг анх 1940-өөд онд олсон бөгөөд бүтэн 14 жилийн хугацаанд бичсэн байдаг. Мөн энэ зохиолоос сэдэвлэсэн хоёр ч кино дэлгэцнээ гарсан билээ.
Лолита романыг маш олон хэвлэлийн газрууд ёс зүйн цензурын улмаас хэвлэхээс татгалзаж байсан ч 1955 онд "Олимпия пресс" хэвлэлийн газар олны хүртээл болгожээ. Энэхүү хэвлэлийн газар нь их, бага хэмжээгээр дандаа эротик агуулгатай ном хэвлэн гаргадаг байсан учир хожим номнуудыг нь зарахыг хориглох үед Лолита ч мөн худалдаалахыг хориглосон бүтээлүүдийн тоонд орж байжээ.
Зохиолын гол дүр Гумберт Гумберт бол бусдын нүдэнд гарал угсаа сайтай, мэдлэг боловсролтой, гоо зүйн мэдрэмжтэй романтик нэгэн. Харин үнэн хэрэгтээ түүний дотор хүүхэд ахуй насандаа учирсан эмгэнэлт явдлын үрээр сэтгэцийн асуудалтай болсон, бага насны охидыг шохоорхогч нуугдана.
Тэрээр арван хоёрхон настай. хэнэггүйхэн, торгон арьст Лолита Гейзд ухаангүй дурлана. Зөвхөн түүнтэй ойр байх гэж түүний ээж болох хатагтай Гейзтэй гэрлэсэн нь хожим түүнд хүссэн зүйлийг нь өгнө гэж тэр яахин мэдэх билээ.
Энэхүү ном нь өнгөц харахад цагаан арьст гаж донтон эрийн ой гутам өчил мэт боловч хүсэл тачаал, хайр дурлал хоёрын ялгааг санаанд оромгүй хурцаар илэрхийлсэн, дотоод сэтгэлийн хөдлөлийг байгалийн өнгө аястай уусган гайхалтай дүрсэлсэн хэзээ ч хуучиршгүй уран зохиолын сод бүтээл яах аргагүй мөн билээ.

Лолита, амьдралын минь гэрэл гэгээ, биеийн минь халуун илч. Нүгэл хилэнц минь, амин сүнс минь.
Лолита гэхэд хэл тагнай дээгүүр гурав алхаж, гурав дахь дээр нь шүдэнд тулна.
Ло. Ли. Та.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Владимир Набоков ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 24,900₮,

ISBN: 9789997317629,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 464,

ХЭМЖЭЭ: 742 х 742 х 742 ММ ,

ЖИН: 742.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах