Норовбанзад

Монгол ардын уртын дууны гайхамшгийг Монголдоо төдийгүй дэлхий дахинд таниулж, “Уртын дууны хатан хаан” хэмээх нэрийг ард олноосоо хүртсэн нэгэн зууны сод хүний намтар түүхээс сэдэвлэн бүтээсэн энэхүү номыг хүүхэд залуучууд шимтэн уншина гэдэгт итгэлтэй байна.
Малын бэлчээрээс эхлээд дэлхийн тайзнаа монгол уртын дуугаа цуурайтуулсан түүний дуу хоолой одоо ч бидний дунд эгшиглэсээр буй.
Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдэн үлдсэн суу билигт хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. Энэ цувралын нэг болох монголын нэгэн сайхан өв соёл болох уртын дууг дэлхийн чихэнд сонсгож асан Н. Норовбанзадын тухай номыг та бүхэндээ өргөн барьж байна.
Тэрээр 1931 оны 12 дугаар сарын 10-нд Дундговь аймгийн Дэрэн сумын Сүүдэртийн Улаан овоо гэдэг газар мэндэлжээ. Эцэг нь Дамдин гэдэг боловч тэрээр эх Намжилаар овоглодог байв.
Тэрээр 1957 онд Москва хотноо болсон Дэлхийн оюутан, залуучуудын их наадмаас алтан медаль хүртэж дуучны гараагаа амжилттай эхлүүлжээ. 1993 онд Японы Фүкүокагийн "Азийн соёлын шагнал"-ыг хүртсэн.
Монгол уртын дууг дэлхий дахинд таниулсан түүний гавьяаг үнэлж, 1961 онд Гавьяат жүжигчин, 1969 онд Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал, 1999 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолоор шагнажээ.
Хонь хурганы бэлчээрээс хамаг дэлхийн ард түмний сонорт аялгуу сайхан сайхан монгол эгшгээ хүргэж, нэгэн үеийг уртын дуугаар хүмүүжүүлсэн их хүмүүний тухай номыг хүүхэд залуучууд шимтэн уншина гэдэгт итгэж байна.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Б. Батцэцэг , Edited by: Р. Энхбат , Б. Батцэцэг , Б. Чанагнянгар , Technical editor: Д. Очирмаа , Designed by: Э. Энэрэл ,

PRODUCT DETAILS

PRICE: 22,900₮,

ISBN: 9789919517434,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Hardback,

PAGES: 64,

SIZE: 240 х 200 х 10 ММ ,

Image: sample content (inside page)

Sign up for newsletter