Хэсүүлчид

Хэсүүлчид зохиолыг зохиогч өөрөө ч, хэвлэлийн газраас ч мөн “роман” хэмээн тодорхойлсон. Гэвч эл номыг уран зохиолын нэгэн “коллаж” хэмээн үзвэл зохилтой. Өөрөөр хэлбэл, энэ ном бол орчин үеийн дэлхий ертөнцөд шийдвэрлэх нөлөө үзүүлж буй нэгэн үзэгдлийг Нобелийн шагналт зохиолч Токарчук сэтгэл догдлуулам атлаа нэн сонирхолтой байдлаар эвлүүлэн бүтээсэн нэг төрлийн цуглуулга бүтээл юм. Энэхүү бүтээлд хэдхэн мөрөөс гуч гаруй нүүр дамнаж, цаг хугацааны хувьд XVII зуунаас өнөө үеийг хүртэл хамран үргэлжлэх 116 бичвэр багтана.
Энэхүү цуглуулгыг чухам юу нэгтгэж байна вэ хэмээвээс хөдөлгөөн аж. Хүн төрөлхтөн ийм их хөдөлгөөнд оршиж байсан удаа урьд хожид үгүй бөгөөд ийн их аялж, нүүж суун, аян замд гарч байсан удаа бас үгүй. Энэ бүхэн эцэстээ хүнийг барьц алдуулж, оршихуйн төөрөгдөлд автуулах мэт санагдаж болно; Эсвэл илүү их эрх чөлөө, аз жаргал, өөрийгөө болон хорвоог танин мэдэх замд ч хөтөлж мэднэ. Эл зохиолын баатрууд асар хүчтэй дотоод хурцадмал байдлыг мэдрэх бөгөөд зөвхөн хөдөлгөөнд оршсоноор үүнээсээ ангижирч чадах авай. Иймд энэ хорвоог ад зэтгэр бүтээсэн бөгөөд түүний эрхэнд орохгүйн тулд зогсоо зайгүй хөдөлгөөнд орших хэрэгтэй хэмээх эртний славын нууцлаг шашны урсгалынхны жишгээр өөрсдийн аялалд гарна. Үнэндээ бидний хэнбугай нь ч энэ номын баатар байж болох сон.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: Р. Булгантамир , Редактор: Э. Түвшинбаяр , Ж. Хишигжаргал , Редактор: Т. Заяа , Дизайнер: Э. Энэрэл , Зураач: Л. Нямдорж ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789919517397,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 428,

ХЭМЖЭЭ: 210 х 135 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах