Шлинк Бернхард

Уншигч

Бернхард Шлинк бол герман хуульч, их сургуулийн профессор, мөн зохиолч нэгэн билээ. Тэрээр 1944 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Бийлефельд хотноо Гроссдорнберг хэмээх газарт төржээ. Баруун Берлиний Чөлөөт их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж, 1975 онд Үндсэн хуулийн эрх зүйн мэргэжил эзэмшжээ. Улмаар 1981 онд эрдмийн зэрэг хамгаалж, 2009 оныг хүртэл нэр хүндтэй их, дээд сургуулиудад профессороор ажиллаж, олон нийтийн эрх зүй, нийгмийн эрх зүй, эрх зүйн философийн хичээл зааж байв. Үүний зэрэгцээ наяад оны дунд үеэс Шлинк роман, өгүүллэг, гэмт хэргийн зохиол бичиж эхэлжээ.
Уншигч хэмээх энэхүү бүтээл 1995 онд уншигчдын хүртээл болсон даруйдаа олон улсад бестселлер болсон юм. Тус романы би хүүрнэгч Михаэль Берг өөрөөсөө 21 насаар эгчмэд Ханна Шмиц гэгч бүсгүйтэй үүсгэсэн харилцааныхаа өөр өөр цаг үеийг хүүрнэнэ. Зохиолын дунд хэсэгт олон жил холбоогүй байсан, бараг нэгнээ мартах дөхсөн байсан хүмүүс гэнэт нэгэн шүүх хурал дээр таарах аж. Энэ шүүх хурал Михаэлийн сэтгэл доторх хуучны мэдрэмжүүдийг онгичиж, өч төчнөөн асуултыг сэдрээдэг. Тэрээр удалгүй зөвхөн өөрөө л ойлгох нэгэн нууцыг олж илрүүлснээр Ханна тэр хоёрын харилцааг ч, шүүр хурлыг ч тэс өөрөөр харах ажээ. Зохиолд жирийн бус нэгэн хайрын түүхийг өгүүлээд зогсохгүй гэм буруу, ичгүүр зовнилд хүн хэрхэн хандах ёстой тухай асуудлыг хөндөнө.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Шлинк Бернхард , Орчуулагч: Ч. Баатар , Редактор: Н. Жавхлан , Ч. Мөнхтуяа , Редактор: Д. Очирмаа , Дизайнер: Б. Гантулга ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997319449,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 221,

ХЭМЖЭЭ: 210 х 135 х 15 ММ ,

ЖИН: 260.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах