Эрэг дээрх Кафка

Эрэг дээрх Кафка бол Харүки Мүракамигийн ес дэх роман бөгөөд Японд 2002 онд анх худалдаанд гарчээ. Тус ном 2005 онд Нью Йорк Таймс сонины шилдэг арван номын жагсаалтад багтсан төдийгүй фантастик зохиолд олгодог дээд шагналыг хүртсэн билээ. Энэхүү романы үйл явдал зохиолын гурван гол баатар болох Саэки-сан, Тамүра Кафка, Наката нарын амьдралыг даган гурван зэрэгцсэн шугамаар орон зайн хувьд харилцан адилгүй, өөр өөр орчин нөхцөлд өрнөдөг. Гэвч хувь заяаны эрхээр эсвэл тэдний эртнээс хүсэж байсан хүслээр, дур гутам зөгнөлийн биеллээс зугтаахаар сураг тасарсан ээж эгчийгээ хайхаар замд гарах өсвөр насны хүү Кафка Тамүра, бодит ертөнцтэй зэрэгцээ орших өөр нэг ертөнц рүү нэвтрэх хаалгыг хааж, энэ ертөнцийн хүмүүст тохиолдож буй сонин хачин явдлуудыг зогсоож, бүхнийг хуучин хэвд нь оруулахаар зөнгөөрөө зүтгэх муурын хэл ойлгодог, учир битүүлэг хөгшин Наката, өөрийнх нь ер бусын амьдралд цэг тавих хэн нэгнийг хүлээн өдөр хоногийг аргацаан өнгөрүүлэх, нууцлаг эмэгтэй Саэки нарын зам хүссэн хүсээгүй нэг цэгт огтлолцдог.
Хэрээ хэмээх хочит хүү Тамура арван таван таван насны төрсөн өдрөөрөө гэрээсээ оргохоор шийднэ. Тэрээр угаас эцэгтэйгээ хөндий хүйтэн харьцаатайн дээр эртний Грекийн “Эдип” домогт гардагтай төстэй эцгийнх нь хэлсэн “чи эцгийгээ алж, эгчийгээ хүчирхийлж, эхтэйгээ нөхцөнө” гэсэн хараал хэзээ нэгэн өдөр биелэх вий хэмээн эмээнэ. Тус домогт Лая Иокаста нарын хүү Фив Оракулын зөгнөлөөр эцгээ хөнөөж эхтэйгээ гэрлэдэг билээ.
Токиогоос Накано муж орох замдаа тэрээр Японы өмнө эргийн дагуух Такамацү хэмээх хотод очдог. Тэгээд өөрийгөө Кафка хэмээн нэрлэнэ. Такамацу хотод Кафка өөрийн хувь заяаны нэгэн хэсэг болох Ошима хэмээх тусч залуу, хувийн номын сангийн эрхлэгч Саэки-сан, Сакура хэмээх эгчмэд бүсгүйтэй учирна. Тэрээр Сакураг өөрийн эгчээ, Саэки-санг өөрийн ээжийг хэмээн таамаглах авч Саэки-санд дурлачихдаг. Сэтгэл эмзэглүүлэм Эдипийн домог биеллээ олох бүхий л нөхцөл бүрджээ. Гэхдээ нэг талаар хүн хувь заяаныхаа боол нь байж болох ч, нөгөө талаар хувь заяагаа бүтээгч нь болж яагаад болохгүй гэж?
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: Ц. Онон ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 22,900₮,

ISBN: 9789997318329,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 504,

ХЭМЖЭЭ: 461 х 461 х 461 ММ ,

ЖИН: 461.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах