Ч. Санчир

Ургамлын нэвтэрхий толь

Уг нэвтэрхий тольд Монгол болон дэлхийн бусад улс оронд ургадаг 130 овгийн 730 гаруй төрөл ургамлын ерөнхий шинж чанар, тархац нутаг, ургах орчин, эмийн болон хэрэглээний ач холбогдол, ондоо нэр, адилцаа нэр зэргийг хамрууллаа. Мөн 730 гаруй зүйл ургамлын зургийг гол төлөөлөл болгон сонгон оруулж, монгол, латин нэрийг хадаж өгсөн. Тиймээс зөвхөн мэргэжлийн хүрээнийхэн бус ургамал сонирхогч хэн бүхний ширээний ном болох учиртай.
“Ургамлын нэвтэрхий толь”-оос та бүхэн нэг төрөлд хамаарах ховор болон түгээмэл ургамлын зүйлийн тухай дэлгэрэнгүй танилцахаас гадна олонд нэр нь хэдийнээ танил болсон ч шинж чанар, онцлогийг төдийлөн анзаарч, мэддэггүй ургамлынхаа эмийн болон хэрэглээний ач холбогдлыг мэдэж авах юм. Тухайлбал, сонгинын төрлийн ургамалд саримс, хөмөл, таана, гогод, мангир, халиар, нэрсний төрөлд аньс, алирс, улааганын төрлийн ургамалд улаалзгана, үхрийн нүд, хад жимс багтдаг талаар... Мөн бидний сайн танил, бага насандаа “баабан бээбэн” гэж нэрлэн хүслээ шивнэж, шүхэр мэт хөвөн нисгүүрийг нь үлээж өссөн багваахай цэцгээс авхуулаад, хүн бүрийн сайн мэдэх шарилж нь харшил үүсгэхээс гадна эмийн ач холбогдолтойг, согоо суман башрыг юмдүүжин, банздоогийн төрлийн ургамлыг вансэмбэрүү, шарилжийн нэг зүйлийг хар шаваг гэж нэрлэн ардын эмчилгээнд өргөн хэрэглэдэг зэрэг өгөөжтэй, сонирхолтой мэдээлэл арвин бий.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Ч. Санчир , Editor-in-chief: Ш. Дариймаа , Edited by: Д. Цэцэгмаа , Managing editor: Б. Одончимэг , Edited by: М. Билгүүнчимэг , Э. Уранбилэг , Э. Пүрэвжаргал , Technical editor: Д. Очирмаа , Designed by: Э. Пүрэвсүрэн ,

PRODUCT DETAILS

PRICE: 38,900₮,

ISBN: 9789997319333,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Paperback,

PAGES: 604,

SIZE: 198 х 128 ММ ,

Image: sample content (inside page)

Sign up for newsletter