Б. Батцэцэг

Домог үлгэр

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй "Монгол утга соёл" цувралын "Домог үлгэр" хэмээх IV ботид судалгаа бүхий удиртгал хэсгээс гадна ертөнцийн үүсэл; сансар огторгуй; мод ургамал; хүн ба хүнчилсэн амьтан; шашин шүтлэг, бурхад; соёл ахуй; мал, амьтан, араатан жигүүртний тухай гэсэн 7 бүлэгт 300 орчим домог үлгэрийг хувилбарын хамтаар оруулсан.
Орчлон ертөнц, байгаль нийгмийн юм үзэгдлийн гарал үүсэл, учир шалтгаан зэргийг тайлах гэсэн эртний хүмүүсийн хүсэл эрмэлзлээс улбаалан аяндаа зохиогдсон уран сэтгэмжит зохиолыг домог үлгэр гэнэ. Домог үлгэр (myth)-ийг судлаачид үлгэр (folktale) болон домог (legend)-ийн нэг хэсэг мэтээр хамааруулан судалсаар өнөөг хүрсэн тул уншигчид тэр бүр тусдаа бие даасан судлагдахуун гэдгийг нь мэддэггүй. Энэ гурвын ялгааг нь цухас дурдвал, домог үлгэр нь байгалийн үзэгдэл, юмсын үүсэл, учир шалтгааны талаар итгэл үнэмшил төрүүлэхүйцээр тайлбарласан байдаг бол домог нь түүхэн бодит хүн, түүхэн үйл явдал, газар усны тухай тодорхой цаг хугацаа, орон зайд учирзүйг тайлан өгүүлсэн байдаг. Харин үлгэр нь энгийн ардын төлөөлөл болсон дүрүүдтэй, ард олны үзэл санааг тусгасан сургаалын шинжтэйгээрээ онцлог.

Дэлхийн улс орнууд ч гэсэн орчлон ертөнц, юмс үзэгдлийг тайлбарлан таних гэсэн домог үлгэрүүдтэй. Тэдгээр улс орны домог үлгэрийн үүсэл хөгжил, бүтээл туурвилаас харахад монголчууд бид бүхэнд ч бусдад домог үлгэрийнхээ талаар ойлголт өгөх, түүгээрээ дамжуулан хэл соёл, ёс уламжлалаа таниулах өргөн боломж байна. Тодруулбал, Домог үлгэр (ардын аман зохиол) бол зөвхөн цаасан дээр бичигдсэн, хадгалан уламжлуулах, цээжлүүлэх зүйл биш гэдгийг нэн тэргүүн ойлгох хэрэгтэй. Ялангуяа техник технологи хөгжсөн өнөө үед бид домог үлгэрээ бусад орны жишгээр (үгийн сүлжээ, хүүхдийн тоглоом, электрон тоглоом, кино, мэдээллийн сайт гэх мэт) хөгжүүлэх шаардлага зайлшгүй байгаа юм. Тиймээс ч уншигч та бүхэн энэхүү бүтээлээс өөрийн улс орныхоо домог үлгэрийг сайтар танин мэдэж, цаг үетэйгээ нийцүүлэн хөгжүүлж, дэлхий нийтэд таниулаарай.

Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Б. Батцэцэг ,

PRODUCT DETAILS

PRICE: 16,900₮,

ISBN: 9789997316639,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Paperback,

PAGES: 248,

SIZE: 391 х 391 х 391 ММ ,

WEIGHT: 391.0 ГР,

Series: Монгол утга соёл цуврал: IV боть

Image: sample content (inside page)

Sign up for newsletter