Гуч орчим насны хөрөг зураач эхнэртээ хаягдсаныхаа дараагаар урт хугацааны ганцаар аялалд гарна. Өөрийн амьдралаа эргэцүүлэн хэдэн сарын турш машиндаа хоног төөрүүлж явсны эцэст их сургуулийн найзынх нь аав болох нэгэн алдарт зураачийн уулын орой дахь байшинд амьдрахаар болно. Хүний хөлөөс зайдуу, хуучны байшинд тэрээр зураг зурж, хөгжим сонсон, оройдоо виски ууж өдөр хоногийг өнгөрөөнө.Хажуугаар нь нэгэн зургийн дугуйланд багшилна. Энэ хугацаанд тэрээр олон жилийн турш хийсэн ч дургүй, хөрөг зурах ажлаа бүр мөсөн орхихоор шийднэ.
Хөрөг зурах ажилдаа гаргууд, хүмүүс ч түүгээр хөрөгөө зуруулах гэж урт цуваа үүсгэдэг боловч сэтгэл зүрхнээсээ хүссэн ажил нь биш гэдгээ мэддэг байв. Өөрийн гэсэн "жинхэнэ" урлагийн бүтээл бий болгох нь түүний мөрөөдөл. Гэвч тэрээр хаанаас эхлэхээ, юу зурахаа ч мэдэхгүй байлаа. Өөрөөр хэлбэл "онгодоо" олох гэж хичээж байв.
Нэг удаа дээврийн хөндийгөөс санамсаргүй байдлаар нэгэн хачирхалтай зураг олсноор адал явдал эхэлнэ. Зураач залуу нууцлаг хонхны жингэнээн сонсож өөрийн "санаа" гэх зүйлийг олсноор өөрийгөө нээх аялал нь эхэлнэ.
“Сэтгэл татам...Мүраками өдөр тутмын амьдралын энгийн зүйлсээс гайхамшгийг олж нээн ер бусын зүйлстэй нийцүүлэхдээ гарамгай.” GUARDIAN
“Гайхаж уулга алдам” WASHINGTON POST
“Өдөр тутмын амьдралыг далдын гайхамшигт зүйлстэй нэгтгэн ийм ер бусын, ховсдуулам зохиол бичсэн өөр зохиол байхгүй” FINANCIAL TIMES
“Өргөн хүрээг хамарсан, ээдрээтэй...шинж чанарууд Мүракамигийн зохиолуудад илэрхий харагддаг: Романтик хайр дурлалын нууц, түүхийн үр нөлөө, хүний ухаарч үл чадах түвшний урлаг, бидний хэрээс хэтэрсэн далд нууцлаг зүйлсийн эрэл” NEW YORK TIMES
Buy