Мүраками Харүки

1Q84

1Q84-н хоёрдугаар дэвтэр Аомаме хотын хурдны зам дээр амандаа их тархи руугаа чиглэсэн бууны амыг шургуулан буйгаар төгсдөг. Тэрээр хайртай хүнээ аврахын тулд өөрийгөө гарцаагүй аюулд оруулж хэзээ нэгэн цагт алуулна гэдгээ мэдэж байв. Яг тэр мөчид Тэнго Аомамэг хайж олохоор сэтгэл шулуудах бөгөөд үйл явдал цаашлан хөврөхийн хэрээр гол дүрүүдийн учрах зам ойртоно.
Тэнго хорвоо ертөнцийн жам ёс бүрмөсөн алдагчдчихаагүй байгаа дээр амжиж түүнийг олох ёстой. Эс тэгвээс өөр хэн нэгэн түүнийг олох болно...
1Q84-н үнэнч уншигчдын хувьд эхний дэвтрийн дараа л Little people гэж яг хэн болох, хэрхэн дэлхий ертөнцийг удирддаг тухай, Aгаарын авгалдайн учир шалтгаан, гол дүрүүдийн тэмцэл хэрхэн төгсөхийг мэдэх гэж тэсэн ядан хүлээсэн бизээ. Гэвч нөгөө талаар зохиолчийг мэддэг хашир уншигчид маань түүх бүрэн төгсөхгүй байж ч болохыг аль хэдийн таамагласан.

3-р дэвтрийг бүхэлд нь трилогийн дүгнэлт гэж хэлж болохоор. Аомамэг мөшгих дур гутам төрхтэй хувийн мөрдөгч Усикавагийн дүрийг гуравдагч өнцгөөс харуулна.
Хуудас солигдоход инээмсэглэх Муракамигийн бичлэг үнэндээ маш их хөдөлмөр шингээсэн байдаг билээ. Нойрноосоо сэрэх Тэнгог “толгой тархи нь хөлдсөн бууцайгаар дүүрсэн мэт” хэмээн дүрслэхэд бид дотроо “бууцайг хөлдөөдөггүй шүү дээ” хэмээн зөрчилдөнө. “Удаан чимээгүйдэл” гэдгийг урт нарийн өрөөний төгсгөл үзүүр хүртэл алхаад толь бичгээс ямар нэг зүйл эргүүлснээ эргээд анхны газраа ирэхтэй тэнцэнэ хэмээн дүрслэх жишээтэй. Магад Тэнгогийн редактор “Хэт их зүйл бодох хэрэггүй. Энэ бол хууран мэхлэх зохиолын алтан үе.” Гэж хэлсэн нь зохиолын тухай яг онож хэлсэн ч байж болох юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Мүраками Харүки , Орчуулагч: О. Жаргалсайхан , Редактор: Шиничи Койбүчи , Редактор: Э. Түвшинбаяр , Д. Мөнхцэцэг , Редактор: Ч. Мөнхтуяа , Дизайнер: С. Батжаргал ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997314314,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2017-08-15,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 470,

ХЭМЖЭЭ: 210 х 135 х 36 ММ ,

ЦУВРАЛ: 1Q84 цуврал: III дэвтэр

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах