Мүраками Харүки

1Q84

Зохиолч 1Q84 романаа 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс сэдэвлэн бичжээ. Түүгээр үл барам зүрх сэтгэлдээ хоногшсон өөрийн дуртай кино, хөгжим, утга зохиолоос эш татаж, бүтээлдээ шигтгэж өгсөн нь уншихад энгийн, ойлгомжтой хэрнээ аялгуу хэмнэл сайтай, нарийн мэдрэмж төрүүлэхүйц гайхалтай бүтээлийнх нь онцлог байж болох юм.
Залуухан эмэгтэй Аомаме таксины жолоочийн заасан учир битүүлэг замаар явж эвлэлдэж өгөхгүй зөрүүтэй ертөнцөд нэвтрэн орсноо ойлгоно. Тэрхүү ертөнцийн үйл явдал бодит 1984 онд бус 1Q84 хэмээх зэргэлдээх он тоололд өрнөнө.
Аомаме дунд сургуульд байхдаа ангийхаа нэгэн хөвгүүнд нууцхан дурлаж гараас нь атгасан ховорхон мөчөө насан туршдаа дурсан санадаг байв. Хамгийн хачирхалтай нь тэр л агшинг өнөөх хөвгүүн ч мартаагүй бөгөөд зүрх сэтгэлдээ дүрийг нь нандигнан хадгалдгийг тэр яахин мэдэх билээ.
Насанд хүрсэн Тэнго математикийн багш бөгөөд сонирхлоороо зохиол бичих гэж оролддог нэгэн. Тэрээр эгэл биш зохиолчийн сүнсний түүхт романыг редакторлах ажилд санаандгүй татагдан орсон нь урьдын амар амгалан гоонь эрийн амьдралаа орвонгоор нь эргүүлэх сонголт байсныг хожим ухаарна.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Мүраками Харүки , Translated by: О. Жаргалсайхан , General editor: Шиничи Койбүчи , Literary editor: Ч. Мөнхтуяа , Э. Түвшинбаяр , Technical editor: А. Энхмаа , Designed by: С. Батжаргал ,

PRODUCT DETAILS

PRICE: 19,900₮,

ISBN: 9789997314291,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2017-08-15,

FORMAT: Paperback,

PAGES: 428,

SIZE: 210 х 135 х 29 ММ ,

Series: 1Q84 цуврал: I дэвтэр

САЙШААЛЫН ҮГ

Мүраками бол хуурч байхдаа түүнийгээ тайлбарлаж өөрийгөө онцгой ид шидтэн хэмээн итгүүлсээр байдаг илбэчин билээ. Гэхдээ хүн бүр зүүдтэй төстэй түүх ярьж чадах авч бидэнд өөрсдөө зүүдэлж байгаа мэт мэдрэмжийг өгч чаддагаараа тэр тун ч ховор нэгэн юм. , New York Times.




Image: sample content (inside page)

Sign up for newsletter