Иван Яковлевич Коростовец

Монголчуудын хураангуй түүх

Чингис хаанаас Бүгд найрамдах улсаа байгуулах хүртэл
И.Я.Коростовец XIII зуунаас XX зууны 20-иод он хүртэлх үеийн Монголын түүхийг гүнзгий судалж “Монголчуудын хураангуй түүх: Чингис хаанаас Бүгд Найрамдах Улсаа байгуулах хүртэл” хэмээх бүтээл туурвисан нь 1926 онд герман, 1930 онд япон хэлээр хэвлэгдсэн байдаг.
Дорно дахины асуудлаар нэрд гарч хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэн, Оросын дипломатч И.Я.Коростовец XIII зуунаас XX зууны эхэн үеийг хүртэлх Монголын түүхийг авч үзсэн энэ номоо 1920-иод онд бичиж дуусгажээ.

Эл бүтээл нь манай уншигчдын гарт аль хэдийн очсон “Монголд өнгөрүүлсэн есөн сар” хэмээх Коростовецийн эхний номоос авч үзсэн асуудлын цар хүрээ, бичлэгийн арга маягаараа эрс өөр бөгөөд Монголын түүхийн, ялангуяа XX зууны эхний арваад жилийн улс төр, нийгэм-эдийн засгийн нөхцөл байдлын холбогдолтой нэн үнэ цэнэтэй, хамгийн гол нь үнэн бодитой баримт сэлт, мэдээ мэдээллийг агуулж буйгаараа онцгой учир холбогдолтой болно. Монголын түүхийн бусад ном зохиолд байхгүй олон чухал санаа, үнэлэлт дүгнэлт энд бий.

Германд суралцаж байсан монгол зохиолч Д.Нацагдорж 1931 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн захиалгаар энэ номыг эх орондоо авчран орчуулах ажилдаа орсон ч, харамсалтай нь, дуусгаж чадаагүй ажээ.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Иван Яковлевич Коростовец , Translated by: Ч. Баатар , Technical editor: Л. Энхсайхан , С. Ууганбаяр , Б. Батбаатар ,

PRODUCT DETAILS

PRICE: 24,900₮,

ISBN: 9789997314987,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2017-08-15,

FORMAT: Paperback,

PAGES: 510,

SIZE: 210 х 135 х 24 ММ ,

Sign up for newsletter