Г. Гантогтох

Монгол нүүдэлчдийн тайлбар толь

Монсудар хэвлэлийн газраас "Монгол нүүдэлчдийн тайлбар толь" цуврал бүтээлийг эрхлэн гаргаж байгаа билээ. Энэхүү боть нь тус цувралын 2 дахь нь бөгөөд Цай, Идээ, Зоог шүүс гэсэн гурван бүлгээс бүрдэнэ. Монгол ёс заншил, өв соёлоо өөрсдийн ахуй амьдралд авч хэрэглэх, хөгжүүлэхийг хүссэн залуу үеийнхэнд зориулсан, хүмүүсийн мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг, монгол арга ухаан, монгол малчдын эрдмийг тусгасан агуулгатай зурагт толь бичиг.
Энэхүү ботийн цай бүлэгт цай чанах, цайн дээж өргөх, цай аягалах, цайгаар дайлах гэхчилэн цайтай холбоотой хэв ёс болон төрөл бүрийн ургамлын цай, түүнийг хэрхэн бэлтгэх, тэдгээрийн онцлог, хүний биед үзүүлэх сайн нөлөө болон бусад ус ундны зүйлийг дэлгэрэнгүй тайлбарлаж, толилсон. Харин удаах бүлгээс монголчууд цагаан идээ, үр тариа, боов боорцог, амттан, жимс жимсгэнэ, хүнсний зэрлэг ургамлуудын хэрхэн бэлтгэж, хоол хүнсэндээ хэрэглэж байсан тухай бүрэн ойлголт авах болно. Гурав дахь буюу зоог шүүс бүлгээс хонь, ямаа, үхэр, адуу, тэмээний махыг хэрхэн уламжлалт аргаар махалж, өдөр тутмын хоол хүнс болгох хийгээд найр хурим, баяр ёслолд тус тусын бэлгэдлийг шингээн хүндэлтэйгээр хандаж, зоог шүүс болгон хүртэх талаар өгүүлэх юм. Тодруулбал, дээрх идээ ундаа, зоог шүүс бүхнийг "хийж бэлтгэх, нэршил, хэв заншил, цээр ёс, хэрэглээ, ач холбогдол" гэсэн дэд гарчгуудын дор маш нарийн тайлбарлахын зэрэгцээ тухайн зүйлсийг бичиг зохиолдоо хэрхэн дүрсэлснийг аман зохиолын жишээгээр баяжуулж, хуучин үг хэллэгийн утгыг тайлбарласан нь танин мэдэхүй болон эрдэм шинжилгээний ач холбогдолтой.

Уг бүтээлийг бүрэн агуулгаар нь "Монголчуудын идээ ундааны дэлгэрэнгүй тайлбар толь" гэж хэлж болох бөгөөд монголчуудын байгаль, ахуйтайгаа зохицон хоол хүнсээ зохицуулж хэрэглэж ирсэн арга ухаан, эрүүл амьдарлын хэв маяг зэргийг уламжлал мэтээр хав дарах бус тэдгээрийн бүрэн таньснаар цаашид хэрхэн хөгжүүлж, өөрчлөх боломжийг бий болгох юм.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Г. Гантогтох ,

PRODUCT DETAILS

PRICE: 39,900₮,

ISBN: 9789997310507,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2015-02-01,

FORMAT: Hardback,

PAGES: 616,

SIZE: 386 х 386 х 386 ММ ,

WEIGHT: 386.0 ГР,

Series: Монгол нүүдэлчдийн тайлбар толь цуврал: II боть

Sign up for newsletter