Маурис Сендак
Үл таних газарт
Хамгийн өвөрмөц, шилдэг хүүхдийн номд олгодог Калдекоттын шагналт бүтээл Мангасуудын оронд номын зохиогч Маурис Сендакийн өөр нэгэн алдартай бүтээл нь Үл таних газарт билээ. Дайны үед хүүхэд насаа өнгөрөөсөн түүний зохиол бүтээлүүдэд аюул занал, аймшигт зүйлстэй нүүр тулж, бэрхшээлийг даван туулж буй хүүхдүүдийн тухай өгүүлдэг. Энэ номд өгүүлэх Ида ч тэдний нэг юм. Тэрээр төсөөллийн зах хязгааргүй ертөнцөөрөө уншигчдыг аялуулсан ер бусын зохиолч билээ.
Аав нь далайн аялалд гарч, ээж нь завгүй байх хооронд Ида охин дүүгээ саатуулахаар шидэт бүрээгээ үлээн, цонхоор ширтэн зогсох үед, чөтгөр шулмууд чимээгүйхэн ирээд хайртай дүүг нь хулгайлан, оронд нь мөсөн хүүхэлдэй орхиод явжээ. Айда охин юу ч анзаарсангүй, мөсөн хүүхэлдэйг тэврэн "Хонгорхон дүү минь, чамдаа хэчнээн их хайртай гээч" хэмээн бүүвэйлэв. Гэтэл мөсөн хүүхэлдэй нүдээ ч цавчилгүй, хайлан урсав. Үүнийг хараад Ида санаа муут чөтгөрүүд ирээд явсныг мэджээ. Тэр охин дүүгээ ахин олж харах болов уу?
Ида охин дүүгийнхээ араас зориг гарган очиж аварч буй тухай өгүүлдэг энэ номыг зохиогч 1932 онд хулгайлагдаж амиа алдсан, алдарт нисгэгч Чарьлз Линдбергийн хүүгийн бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ.
Buy