Элена Фавилли

Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд 2

Дэлхийн нийт тэрслүү охиддоо:
Та нар бол итгэл найдвар
Та нар бол хөдөлгөгч хүч
Ухарч няцалгүй,
Урагш тэмүүлээрэй.

Энэ бол Нью-Йорк хотод байхад Кристиний бидэнд ярьж өгсөн ази гаралтай америк гал сөнөөгч эмэгтэйн тухай, snapchat-р Ритагийн хэлж өгсөн Өмнөд Африкийн хулгайн антай тэмцэх эмэгтэйчүүдийн салааны тухай, гарын үсэг зурах өдөрлөгийн үеэр Айданы өгүүлсэн өөртөө зориулсан онгоц бүтээсэн ирланд нисгэгчийн тухай ном билээ.
Нью-Йорк таймсын дуулиан тарьсан бестселлерийн хоёр дахь боть дэлхийн өнцөг булан бүрд аж төрж буй охидод, том мөрөөдөж, илүүд зорин, шаргуу хөдөлмөрлөх урам зориг өгөх болно. Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд 2 ном нь, Нефертитиэс эхлээд Бейонсе, Розалинд Франклин, Ж.К.Роулинг гэх зэрэг ер бусын эмэгтэйчүүдийн тухай зуун бяцхан түүхийн цоо шинэ түүвэр юм. Хатан хаан болон тэмцэгч, балетчин хийгээд хуульч, далайн дээрэмчнээс авхуулаад компьютерийн мэргэжилтэн, сансрын нисгэгчээс зохион бүтээгч хүртэлх энэхүү гайхалтай эмэгтэйчүүдийн түүхийг зэрэгцүүлэн өгүүлснээр, боломжийг бодит болгож чадах сэтгэл хөдөлгөсөн мэдрэмж төрөх учиртай.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Элена Фавилли ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997316035,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2019-05-24,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 224,

ХЭМЖЭЭ: 680 х 680 х 680 ММ ,

ЖИН: 680.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах