Хуан Юү Суань

Баавгайн бяцхан бамбарууш

Хуруун тоглоомт цувралын “Баавгайн бяцхан бамбарууш” шинэ номыг танилцуулж байна. Энэ төрлийн номууд хүүхдэд яагаад чухал вэ? Бөх бат, гарт нь таарсан жижиг зурагт номууд хүүхдийг гайхшируулж, сонирхлыг нь татахаас гадна гар хуруу, бүх биеийн хөгжилд сайнаар нөлөөлдөг. Тиймээс бид бяцхан уншигчдадаа зориулан хүүхдийн хамгийн анхны театр болох хуруун тоглоомт номыг эрхлэн гаргасан юм. Бяцхан амьтдын тухай өгүүлэх, хуудас бүрдээ хуруун тоглоомтой энэхүү сонирхолтой номыг уншиж өгөөд, хүүхэдтэйгээ хамт тоглоорой.
Бяцхан бамбарууш зүлгэн дээр хөрвөөж, дэггүйтэх дуртай. Хад, модонд авирах тун дуртай сониуч амьтан гэнэ. Тэр бас тун зоригтой. Хамгийн өндөр модонд авирахаасаа огт айхгүй. Амтат жимс, загасанд маш дуртай. Нойр нь хүрвэл дулаахан ичээндээ ороод л унтаад өгнө.

0-3 настай хүүхдийн хувьд анхны номууд нь тоглох хэрэгсэл байдаг. Энэхүү ном нь амьтдын тухай олж мэдэх анхны ном болох юм. Эцэг, эхчүүд хүүхдээ номтойгоо тоглоход нь хамт байж, ярилцаж, эд зүйлс, амьтдыг нэрлэн зааж мөн өнгө алагласан олон зургуудыг хамтдаа харж, шинэ зүйлс хайж олоход нь урамшуулан магтаж, дэмжих хэрэгтэй. Бага насны хүүхдийн номууд нь хамт ярилцаж унших ёстой, тэдний танин мэдэх хэрэгцээг хангасан өргөн хүрээтэй хэрэглэгдэхүүн юм. Тиймээс та хүүхдэдээ ном авсан л бол өөртөө ч бас авлаа гэж бодоорой. Хүүхэдтэйгээ хамт ''зураг унших'' явцдаа асуух, хариултыг хайж олох зэрэг олон хэлбэрээр ярилцсанаар тэд төсөөлөн бодох анхны оролдлогоо хийдэг юм. Уг ном нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд тэдний сонирхлыг татаж, сэтгэхүйг хөгжүүлнэ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Хуан Юү Суань ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 8,900₮,

ISBN: 9789997317186,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2019-05-25,

ФОРМАТ: Novelty book,

ХУУДАСНЫ ТОО: 12,

ХЭМЖЭЭ: 656 х 656 х 656 ММ ,

ЖИН: 656.0 ГР,

ЦУВРАЛ: Хуруун тоглоомт ном цуврал:

Номын мэдээлэл хүлээн авах