Хуан Юү Суань

Барын бяцхан бамбар

Хуруун тоглоомт цувралын “Барын бяцхан бамбар” шинэ номыг танилцуулж байна. Энэ төрлийн номууд хүүхдэд яагаад чухал вэ? Бөх бат, гарт нь таарсан жижиг зурагт номууд хүүхдийг гайхшируулж, сонирхлыг нь татахаас гадна гар хуруу, бүх биеийн хөгжилд сайнаар нөлөөлдөг. Тиймээс бид бяцхан уншигчдадаа зориулан хүүхдийн хамгийн анхны театр болох хуруун тоглоомт номыг эрхлэн гаргасан юм. Бяцхан амьтдын тухай өгүүлэх, хуудас бүрдээ хуруун тоглоомтой энэхүү сонирхолтой номыг уншиж өгөөд, хүүхэдтэйгээ хамт тоглоорой.
Барын бяцхан бамбар нойрмоглон эвшээлгэж, аажуухан суниасаар шинэ өглөөг угтдаг. Хэрвээ гэдэс нь өлсвөл амтат хоолоо ээжтэйгээ хуваагаад идчихнэ. Үд дундын халуунд бяцхан бамбар цөөрмийн усанд сэлэх дуртай. Бас өндөр өвсөн дунд үсэрч харайн тоглоно. Хэрвээ тэр шаварт хутгалдчихвал, хэрхэн цэвэрлэхийг ээж нь зааж өгнө. Баяр хөөртэй үедээ бяцхан бамбар хүржигнэн архирч, найзуудтайгаа хөөцөлдөн тоглодог юм.

0-3 настай хүүхдийн хувьд анхны номууд нь тоглох хэрэгсэл байдаг. Энэхүү ном нь амьтдын тухай олж мэдэх анхны ном болох юм. Эцэг, эхчүүд хүүхдээ номтойгоо тоглоход нь хамт байж, ярилцаж, эд зүйлс, амьтдыг нэрлэн зааж мөн өнгө алагласан олон зургуудыг хамтдаа харж, шинэ зүйлс хайж олоход нь урамшуулан магтаж, дэмжих хэрэгтэй. Тиймээс та хүүхдэдээ ном авсан л бол өөртөө ч бас авлаа гэж бодоорой. Хүүхэдтэйгээ хамт ''зураг унших'' явцдаа асуух, хариултыг хайж олох зэрэг олон хэлбэрээр ярилцсанаар тэд төсөөлөн бодох анхны оролдлогоо хийдэг юм. Уг ном нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд тэдний сонирхлыг татаж, сэтгэхүйг хөгжүүлнэ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Хуан Юү Суань ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 8,900₮,

ISBN: 9789997317216,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2019-05-25,

ФОРМАТ: Novelty book,

ХУУДАСНЫ ТОО: 12,

ХЭМЖЭЭ: 657 х 657 х 657 ММ ,

ЖИН: 657.0 ГР,

ЦУВРАЛ: Хуруун тоглоомт ном цуврал:

Номын мэдээлэл хүлээн авах