Хуруун тоглоомт цувралын “Бяцхан оцон шувуу” номыг танилцуулж байна. Энэ төрлийн номууд хүүхдэд яагаад чухал вэ? Бөх бат, гарт нь таарсан жижиг зурагт номууд хүүхдийг гайхшируулж, сонирхлыг нь татахаас гадна гар хуруу, бүх биеийн хөгжилд сайнаар нөлөөлдөг. Тиймээс бид бяцхан уншигчдадаа зориулан хүүхдийн хамгийн анхны театр болох хуруун тоглоомт номыг эрхлэн гаргасан юм. Бяцхан амьтдын тухай өгүүлэх, хуудас бүрдээ хуруун тоглоомтой энэхүү сонирхолтой номыг уншиж өгөөд, хүүхэдтэйгээ хамт тоглоорой
Бяцхан оцон шувуу өглөө найзуудтайгаа мэндчилээд цас, мөсөн дээр гулгаж тоглодог. Бас тэр далайн давалгаанд сэлэх үнэхээр дуртай. Гэдэс нь өлсвөл аавтайгаа хамт шинэхэн загас иднэ. Харин даарвал ээжийнхээ биед наалдаад дулаацчихна. Бяцхан оцон шувуу өндөр эргээс ус руу үсрэхдээ огт айдаггүй. Зоригтой байгаа биз.
0-3 настай хүүхдийн хувьд анхны номууд нь тоглох хэрэгсэл байдаг. Энэхүү ном нь амьтдын тухай олж мэдэх анхны ном болох юм. Эцэг, эхчүүд хүүхдээ номтойгоо тоглоход нь хамт байж, ярилцаж, эд зүйлс, амьтдыг нэрлэн зааж мөн өнгө алагласан олон зургуудыг хамтдаа харж, шинэ зүйлс хайж олоход нь урамшуулан магтаж, дэмжих хэрэгтэй. Бага насны хүүхдийн номууд нь хамт ярилцаж унших ёстой, тэдний танин мэдэх хэрэгцээг хангасан өргөн хүрээтэй хэрэглэгдэхүүн юм. Тиймээс та хүүхдэдээ ном авсан л бол өөртөө ч бас авлаа гэж бодоорой. Хүүхэдтэйгээ хамт ''зураг унших'' явцдаа асуух, хариултыг хайж олох зэрэг олон хэлбэрээр ярилцсанаар тэд төсөөлөн бодох анхны оролдлогоо хийдэг юм. Уг ном нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд тэдний сонирхлыг татаж, сэтгэхүйг хөгжүүлнэ.
Buy