Б. Төрмөнх

Намар

Хайлтын ном
Түм түжигнэж, бум бужигнасан Улаанбаатарын амьдрал жилийн дөрвөн улиралд хэрхэн өрнөдгийг харуулсан Хайлтын номуудтай танилцаарай. Бичвэргүй, том дэлгэмэл нүүр дүүрэн зургуудаас хүүхэд дүр тус бүрийг хуудас дамнуулан хайн олж өөрсдөө түүх зохион ярьж, шинэ нээлт, аялал хийх болно. Номд хүүхдийн сайн мэдэх нийслэл Улаанбаатар хотын байшин барилга, гудамж талбай, орчныг дүрсэлснээр таньдаг, мэддэг газраа хараад хуудас бүрээс олж харсан бүхэндээ урамшин баярлах болно. Гурваас дээш насанд хүүхэд юмсыг ажиглан, таних, нэрлэх, нуугдаж тоглох, эрж хайх сонирхол нь эрс нэмэгддэг. Энэ төрлийн номуудыг үзсэнээр хэл яриа нь хөгжиж, юмсын хоорондын уялдаа холбоог ойлгож, ажиглалт, ой тогтоолт сайжирч, бусадтай чөлөөтэй харьцах чадвартай болдог. Номд гарч буй дүр тус бүр хавар юу хийж, зун ямар хувцас өмсөж, намар хаашаа явж, өвлийг хэрхэн өнгөрүүлж буйг хамтдаа харцгаая.
Дэлгэр зун дуусаж, налгар сайхан намар цаг ирлээ. Өвлийн улиралдаа бэлдээд хотынхон тун ч завгүй. Удахгүй Баатар, Халиунаа хоёрын хурим болно. Энэ ч сайхан хэрэг шүү. Цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ. Хогны машин хотоо цэвэрлэж явна. Зам засварын ажил ч дуусжээ. Цагдаа халаасны хулгайчийг барилаа. Өндөр өвөө Баатар, Халиунаа хоёрын хуримд ирж байна. Харин Нямаа, Чимгээ хоёр тарьсан ногоогоо хураагаад, зарахаар явлаа. Усны шувууд буцаж байна. Болдоо зунжин маш их ажилтай байсан болохоор аялалд явахаар болжээ. Онгоцны буудал, Хүннү худалдааны төв, Сүхбаатарын талбай, шатахуун түгээх станц, төв шуудан, замын цагдаа, сурагчид, барилгачид, машин, автобус тэр ч бүү хэл шуудангийн хажууд ном зардаг дээлтэй ахыг ч энэхүү номоос харж болно шүү.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Б. Төрмөнх ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 18,900₮,

ISBN: 9789997312952,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2019-01-07,

ФОРМАТ: Board book,

ХУУДАСНЫ ТОО: 14,

ХЭМЖЭЭ: 654 х 654 х 654 ММ ,

ЖИН: 654.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах