Вероника Рот

Хосолмол

Вероника Рот Хосолмол хэмээх бестселлер цувралынхаа эхний ботийг их сургуульд бүтээлч бичлэгийн арга техник эзэмшиж байх үедээ туурвижээ. Түүний 2010 онд их сургуулиа дүүргэхийнхээ өмнөх өвлийн амралтаараа бичиж, эрхийг нь тэр жилдээ нэгэн хэвлэлийн газар худалдсан “Хосолмол” ном нь худалдаанд гарсан даруйдаа Нью Йорк Таймс сонины шилдэг борлуулалттай номын жагсаалтад зургаад байрлав. Уншигчийн уран сэтгэмжийг эзэмдсэн энэхүү цувралаас “Босогч”, “Дагалдагч” гэсэн дараагийн хоёр боть төрсөн юм. Хүүхэд залууст зориулсан шинжлэх ухааны зөгнөлт романууддаа Вероника Рот асар хүчтэй гамшгийн дараах Чикаго хотод нас бие гүйцэж буй залуусын түүхийг өгүүлжээ.
Беатрис охины амьдардаг Чикаго хотын иргэд таван бүлэгт хуваагдах бөгөөд бүлэг тус бүр өөрийн гэсэн онцлог зан чанартай. Эдгээр бүлэг нь Золиослол (амь бие хайргүй), Үнэнч (үнэнч шударга), Мэдлэг (ухаантай), Нөхөрсөг (тайван), Эр зориг (зоригтой) нар болно. Жил бүрийн тодорхой нэг өдөр бүх арван зургаан настнууд насан туршийн амьдралаа зориулах бүлгээ сонгох ёстой. Харин Беатрисын сонголт бол өөрөөрөө байх, гэр бүлийнхэнтэйгээ үлдэх гэсэн сонгох боломжгүй зүйлс. Иймээс тэр бүгдийг, бүр өөрийгөө ч гайхшруулсан сонголт хийнэ. Үүний дараах маш өрсөлдөөнтэй элсэлтийн үеэр Беатрис өөрийгөө Трис хэмээн шинээр нэрлэж, хэн хэн түүний найз нөхөд болохыг тодорхойлох гэж тэмцэж, өөрийнх нь сонгосон амьдралд орж ирсэн, заримдаа гайхан биширмээр хэр нь заримдаа цухал төрүүлэм залуутай дурлалцана. Түүнээс гадна түүнд өөрийн гэсэн нууц бий. Энэхүү нууцаа задруулбаас өөрийг нь үхэлд ч хүргэх аюултай гэсэн анхааруулга авчээ. Мөн тэрбээр өөрийнх нь өөлөх зүйлгүй харагддаг нийгмийнх нь үнэн төрхийг харуулах өсөн нэмэгдэж буй тэмцлийг олж мэднэ. Улмаар өөрийнх нь нууц түүнийг, түүний хайртай хүмүүсийг хамгаалахад туслах...эсвэл бүрмөсөн үгүй хийж болохыг ойлгоно. Энэхүү сэтгэл хөдөлгөм шийдвэр, зүрх шимшрэм урвалт, гайхаж цочирдом үр дагавар, санаанд оромгүй хайр дурлалын түүхээр дүүрэн Divergent цувралын тэргүүн боть-анхны номоороо Вероника Рот утга зохиолын ертөнцөд дуулиан тарьсан юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Вероника Рот ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 16,900₮,

ISBN: 9789997315779,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 352,

ХЭМЖЭЭ: 244 х 244 х 244 ММ ,

ЖИН: 244.0 ГР,

ЦУВРАЛ: Хосолмол цуврал: I дэвтэр

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах