Вероника Рот

Босогч

Нью-Йорк Таймсын бестселлер номын зохиолч Вероника Ротын ХОСОЛМОЛ цувралын хамгийн их хүлээгдсэн ном болох хоёрдугаар ном ахин сэтгэл хөдлөм баярын хөөр, хүнд сорилт, зүрх зүсэм өрнөл, хайр дурлал, хүний мөн чанарын тухай өгүүлэх болно.
Ганцхан сонголт чамайг өөрчилж эсвэл устгах хүчтэй. Гэвч сонголт бүр өөрийн үр дагавартай бөгөөд эргэн тойрон явагдах бүлгүүдийн хоорондох үймээн тэмцэлд Трис Приор хайртай зүйлээ аврахын төлөө тэмцэж уй гашуудал, өршөөл, үнэнч сэтгэл, улс төр, хайр дурлалтай учирна.
Трисийн төгсөх ёслолын өдөр түүний сонгосон бүлгийн ялалтын өдөр байсан ч өгүүлэхийн аргагүй аймшгаар дуусна. Одоо дайн өрнөж бүлгүүдийн хоорондох зөрчил тэмцэл хурцдан, үзэл суртлын асуудал өсчээ. Дайны үед аль талд орохоо сонгох, нууцыг илчлэх гээд хийх сонголт шаардлага эргэлт буцалтгүй улам хүчтэй болжээ. Уй гашуудал, гэмшилд автан эрс шинэ нээлт, холбоотноо сонгох хувийн шийдвэрийн мөч ирлээ. Трис юу алдаж буйгаа мэдэхгүй ч гэсэн Хосолмолоо бүрэн хүлээн авна. Тэдний эсрэг бүлгийн тэргүүлэгч Жанин ямар нэг нууцыг эрхшээж буй нь тодорхой болно. Тэрхүү нууцын төлөө хүмүүс юу ч хийхэд бэлэн байна. Үүний төлөө Беатрисын ээж аав ч үрэгдэнэ. Тэгээд Беатрис үнэнийг мэдэхийн төлөө тэмцэнэ. Гэвч энэхүү нууцыг нээснээр юу алдаж болохыг Трис өөрөө ч мэдэхгүй. Сонголт хийснээр хохирогч болно, хохирогч болвол гарз хохирол амсана, гарз хохирол амсвал хүнд байдалд орно, хүнд байдалд орвол тулаан болно. Ердөө нэг л сонголт чамайг сүйтгэж болно.
Нью-Йорк Таймсын бестселлер номын зохиолч Вероника Ротын ХОСОЛМОЛ цувралын хамгийн их хүлээгдсэн ном болох хоёрдугаар ном мөн л сэтгэл хөдлөм хөөр догдлол, хүнд шалгуур, зүрх зүсэм явдал, хайр дурлал, хүний мөн чанарын тухай ойлголтоор дүүрэн билээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Вероника Рот ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997312518,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2016-03-14,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 271,

ХЭМЖЭЭ: 245 х 245 х 245 ММ ,

ЖИН: 245.0 ГР,

ЦУВРАЛ: Хосолмол цуврал: II дэвтэр

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах