Вероника Рот

Дагалдагч

“Дагалдагч” номыг америк зохиолч Вероника Рот залуу уншигчдад зориулж 2013 онд бичжээ. Энэ ном, зохиолчийн “Хосолмол” нэрээр гарсан цувралын төгсгөл боть юм. Өмнөх ботиудаас ялгаатай нь “Дагалдагч”-ийг хоёр гол дүр буюу Трис, Тобиас нар сөөлжилж хүүрнэнэ. Энэ номд, дүрүүд өмнөх ботид задарсан зохиолын гол ээдрээг цааш улам бүр лавшруулж, хотын хилийн чанагших нууцлаг ертөнцийг олж нээнэ.
Трис Приорын нэгэн цагт итгэж найдаж явсан бүлэглэлүүдэд үндэслэсэн нийгэм одоо хүчирхийлэл, эрх мэдлийн төлөөх тэмцлийн улмаас задран унаж, хагацал, урвалтын толбонд хиртжээ. Хил хязгаарын цаадах ертөнцөд нэвтрэх боломж өмнө нь гарч ирмэгц Трис татгалзсангүй. Учир нь тэрээр энэ ертөнцийн тухайд зах зухаас нь мэдэх билээ. Хориг, торон хашааны цаана Трис, Тобиас хоёр ярвигтай хууран мэхлэлт, учир утгагүй амлалт, шаналалт дурсамжаас ангид илүү эгэлхэн шинэ амьдрал эхлүүлэх ч юм бил үү.

Гэвч Трисийн шинээр хөл тавьсан ертөнц ардаа орхисон хуучин амьдралаас нь ч илүү түгшүүртэй ажээ. Өмнөх мэдлэг нь даруй утга учраа гээж, шинээр олж мэдсэн үнэн бодит түүх хайрлаж явсан хүмүүсийнх нь сэтгэлд сэв суулгав. Эр зориг, нөхөрлөл, золиослол, хайр дурлалын хэцүүхэн сонголттой нүүр тулсан Трис өөрийн хийгээд хүн төрөлхтний нарийн ээдрээтэй мөн чанарыг дахин нэгэнтээ ойлгож ухаарах хэрэгтэй болов.

"Нью Йорк Таймс" сонины бестселлер зохиолч Вероника Рот, Дагалдагч номоо үйл явдлыг өөр өөрийн өнцгөөс өгүүлэх хоёр хүүрнэгчээр дамжуулж уншигчид хүргэжээ. Энэхүү боть "Хосолмол" цувралын өмнөх "Хосолмол", "Босогч" ботиудыг уншсан сая сая уншигчийн сайн мэдэх сүйрлийн ертөнцийн нууцыг илчилж, цувралыг гайхалтай эрч хүч дүүрэн төгсгөнө.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Вероника Рот , Орчуулагч: Н. Энхнаран , Редактор: Т. Ариунсанаа , Редактор: Г. Сугиррагчаа , Дизайнер: Э. Энэрэл ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997313386,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2016-10-01,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 294,

ХЭМЖЭЭ: 235 х 160 х 25 ММ ,

ЖИН: 595.0 ГР,

ЦУВРАЛ: Хосолмол цуврал: III дэвтэр

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах