Жефф Кинни

Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл

Нохой гаслам халуун өдрүүд
Шог зураач, зохиолч Жефф Киннигийн энэхүү бүтээл 56 гаруй хэлнээ орчуулагдаж, 200 гаруй сая хувь борлогджээ. 2007 онд нэгдүгээр дэвтэр нь уншигчдад хүрсэн өдрөөсөө л Нью-Йорк Таймсын бэстселлерээс 450 долоо хоногийн турш буугаагүй юм. Цувралын агуулгын хувьд, хичээлийн жил эхэлж, Грег Хеффли хэмээх жаал дунд сургуульд ордог. Өөрөөсөө өндөр, янз бүрийн зан араншинтай, зарим нь бүр сахлаа хусаж эхэлсэн хөвгүүдийн дунд орох нь түүнд хачин санагдана. Ид өсөж том болж буй энэ л адал явдалт түүхээ Грег өдрийн тэмдэглэлдээ зурагтайгаар, тун хөгжилтэйгээр өгүүлдэг. 2010 онд дэлгэцийн уран бүтээл болсноор бүр ч олон хүний хүртээл болсон билээ.
Энэхүү ботид гол дүрийн баатар Грег зуны амралтаараа тохиолдсон хөгжилтэй түүхүүдийг бичжээ. Бодож төлөвлөсөн бүх зүйл нь эсрэгээрээ эргэж, хэрхэн инээдэм болсон тухай хоржоонтой, ёжтойгоор өгүүлсэн аж. Тухайлбал,

Ням гараг:
Одоо би зуныхаа амралтын сүүлчийн саруудыг гэртээ өнгөрүүлэхээр шийдсэн. Ээж өчигдөр "гэрийн хурал" хийгээд энэ жил мөнгө бага байгаа учраас гэр бүлийн амралт зохион байгуулахгүй, далайн эрэг рүү явж чадахгүй болсон тухайгаа хэлэв.
Энэ мэдээ ямар муухай байсан гээч. Би уг нь энэ зун далайн эрэг рүү явахыг маш их хүлээж байсан. Далай, элсэнд дуртайдаа ч биш, үнэндээ бол би дургүй. Аль дээр үед л би дэлхийн бүхий л загас, яст мэлхий, халимууд бүгд далайд л ирж бие засдаг болохыг ойлгосон, энэ тухай бодол надаас өөр хэнийг ч эвгүйцүүлдэггүй нь их хачин санагддаг.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Жефф Кинни , Орчуулагч: Б. Хүсэлбадрах , Редактор: У. Чулуунчимэг , Дизайнер: Э. Энэрэл ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997317476,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Bluestrawberry,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 224,

ХЭМЖЭЭ: 203 х 140 х 15 ММ ,

ЖИН: 300.0 ГР,

ЦУВРАЛ: Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл цуврал: 4-р дэвтэр

САЙШААЛЫН ҮГ

Шинэ төрлийн цуврал... маш оновчтой хошигнол, хамгийн шилдэг томьёолол.

Publishers Weekly-д гарсан тойм


Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл цуврал дэлхийг байлдан дагуулж байна.

Time сэтгүүл


Хамгийн амжилттай хүүхдийн цуврал зохиолуудын нэг.

Washington post


Хамгийн залхуу уншигчдыг "залхуу" тодотголоос нь салгаж чадсан.

USA Today


Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах