Грег Хеффли ойрд үнэхээр азгүй байгаа. Хамгийн сайн найз Роули нь түүнтэй найзлахаа больсон болохоор дунд сургуульд орсон хойноо шинэ найзтай болно гэдэг тун амаргүй байв. Аз завшаан тохиолдоосой гэсэндээ Грег боломжгүй зүйлд итгэн, бүх шийдвэрээ хувь тавиланд даатгана. Энэ бүхэн Грегийн амьдралыг өөрчлөх болов уу, аль эсвэл түүний амьдрал анхнаасаа л азгүй байх тавилантай юм гэж үү?
..."Энэ дэлхий дээр РОУЛИ л хамгийн сүүлд найз охинтой болох байх гэж би боддог байлаа. Би гэр бүлтэй болж, харин Роули өрөвдмөөр ганц бие залуу хэвээр байх юм шиг боддог байсан гээч"...
..."Өөртөө хайртай охин олж чадсан нь Роулигийн хувьд сайхан хэрэг л дээ. Гэхдээ би заавал түүний өмнөөс БАЯРТАЙ байх албагүй шүү дээ..."
..."Өмнө нь бол бид хоёр хоёулхнаа л цагийг хамт өнгөрөөж, хүссэн зүйлээ хийдэг байлаа. Өдрийн хоолны цагаар ууж байгаа шоколадтай сүүгээ хөөсөртөл нь үлээж тогломоор санагдвал тэгдэг л байсан.
..."Роули Абигэйл хоёр үерхэж эхэлснээс хойш өдрийн хоолны цагаар дан хөвгүүд суудаг ширээн дээр Абигэйл ирж хамтдаа суух болсон. Шоколадтай сүүгээр бөмбөлөг үлээж тоглоход тэр дургүй гэж би өмнө нь хэлсэн дээ, түүнээс гадна ӨӨР БУСАД олон зүйлд тэр бас л дургүй юм байна лээ"...
Buy