Жефф Кинни

Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл

Родрикийн дүрмээр
Шог зураач, зохиолч Жефф Киннигийн энэхүү бүтээл 56 гаруй хэлнээ орчуулагдаж, 200 гаруй сая хувь борлогджээ. 2007 онд нэгдүгээр дэвтэр нь уншигчдад хүрсэн өдрөөсөө л Нью-Йорк Таймсын бэстселлерээс 450 долоо хоногийн турш буугаагүй юм. Цувралын агуулгын хувьд, хичээлийн жил эхэлж, Грег Хеффли хэмээх жаал дунд сургуульд ордог. Өөрөөсөө өндөр, янз бүрийн зан араншинтай, зарим нь бүр сахлаа хусаж эхэлсэн хөвгүүдийн дунд орох нь түүнд хачин санагдана. Ид өсөж том болж буй энэ л адал явдалт түүхээ Грег өдрийн тэмдэглэлдээ зурагтайгаар, тун хөгжилтэйгээр өгүүлдэг. 2010 онд дэлгэцийн уран бүтээл болсноор бүр ч олон хүний хүртээл болсон билээ.
Энэхүү ботид гол дүрийн баатар Грег Зул сарын баярын үеэр болон сургууль дээрээ, гэртээ болсон хөгжилтэй түүхүүдийг бичжээ. Бодож төлөвлөсөн бүх зүйл нь эсрэгээрээ эргэж, хэрхэн инээдэм болсон тухай хоржоонтой, ёжтойгоор өгүүлсэн аж. Тухайлбал,
Пүрэв гараг:
Роули урлагийн үзлэгт өөртэй нь хамт тоглох өөр хамтрагч хайж байгаад каратэгийн ангид хамт сурдаг Скотти Дуглас гэдэг хүүхэдтэй хамт илбэ үзүүлэхээр болсон гэнэ. Хэрэв намайг атаархсан эсэхийг сохирхож байвал: Тэр Скотти Дуглас гэгч хүүхэд нь НЭГДҮГЭЭР АНГИД сурдаг гээд бод доо. Тэгэхээр Роулид аз нь таарвал энэ сонголтынхоо төлөө сургууль дээр зодуулахгүй өнгөрөх болно.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Жефф Кинни , Translated by: Б. Хүсэлбадрах , Edited by: У. Чулуунчимэг , Designed by: Э. Энэрэл ,

PRODUCT DETAILS

PRICE: 19,900₮,

ISBN: 9789997315748,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Bluestrawberry,

PUBLISHED: 2017,

FORMAT: Paperback,

PAGES: 230,

SIZE: 203 х 140 х 15 ММ ,

WEIGHT: 295.0 ГР,

Series: Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл цуврал: 4-р дэвтэр

САЙШААЛЫН ҮГ

Гайхалтай, хөгжилтэй зураглалтай ном.

People сэтгүүл


Элгээ хөштөлөө инээмээр зургуудтай, сонирхолтой бүтээл... Уншигчдыг шууд л өөртөө татаж орхино.

Publishers Weekly


Ном уншдаггүй хүүхдүүдийг номд дурлуулах хамгийн гайхалтай сонголт.

School Library Journal


Image: sample content (inside page)

Sign up for newsletter