Жефф Киннигийн энэхүү бүтээл 56 гаруй хэлнээ орчуулагдаж, 200 гаруй сая хувь борлогджээ. 2007 онд нэгдүгээр дэвтэр нь уншигчдад хүрсэн өдрөөсөө л Нью-Йорк Таймсын бэстселлерээс 450 долоо хоногийн турш буугаагүй юм. Цувралын агуулгын хувьд, хичээлийн жил эхэлж, Грег Хеффли хэмээх жаал дунд сургуульд ордог. Ид өсөж том болж буй энэ л адал явдалт түүхээ Грег өдрийн тэмдэглэлдээ зурагтайгаар, тун хөгжилтэйгээр өгүүлдэг.
Энэхүү ботид гол дүрийн баатар Грег Сүнсний баярын үеэр болон сургууль дээрээ, гэртээ болсон хөгжилтэй түүхүүдийг бичжээ. Бодож төлөвлөсөн бүх зүйл нь эсрэгээрээ эргэж, хэрхэн инээдэм болсон тухай хоржоонтой, ёжтойгоор өгүүлсэн аж. Тухайлбал,
Даваа гараг
Яагаа вэ, би дээр Роулигаар янз бүрээр тоглодгоо хэлж байсан даа. Уг нь би Манни гэдэг эрэгтэй дүүтэй, гэвч
түүнийг шоглочхоод баригдахгүй өнгөрнө гэж ёстой үгүй.
Аав, ээж хоёр Манниг ханхүү шиг л хамгаалдаг гээч. Заримдаа бүр Манни шийтгүүлэх юм хийгээд байхад л тэр хэзээ ч асуудалд ордоггүй.
Өчигдөр Манни миний өрөөний хаалган дээр өөрийнхөө зургийг арилдаггүй үзгээр зурчхаж. Би дотроо "за одоо ч аав ээж хоёр Маннид үзүүлж өгнө дөө" гэж бодсон ч буруу тооцоолчхож (Зургийг хараад ямар хөөрхөн юм бэ гэсэн аж).
Гэхдээ Маннигийн надад өгсөн хоч миний дургүйг хамгийн их хүргэдэг юм. Бүр нялх байхдаа “Ах аа” гэж хэлж чадахгүй болохоор намайг “Буби” (Booby- Англиар Буби нь Мээмээ гэж ойлгогдож болно) гэж дууддаг болсон юм. Аав, ээж хоёрт хэлээд, тэгж дуудахыг нь болиулах гэж би оролдоод оролдоод дийлээгүй, ОДОО хүртэл намайг ийнхүү дуудсаар л байгаа...
Buy