Жефф Кинни

Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл

Гашуун үнэн
Шог зураач, зохиолч Жефф Киннигийн энэхүү бүтээл 50 гаруй хэлнээ орчуулагдаж, 200 гаруй сая хувь борлогджээ. 2007 онд нэгдүгээр дэвтэр нь уншигчдад хүрсэн өдрөөсөө л Нью-Йорк Таймсын бэстселлерээс 450 долоо хоногийн турш буугаагүй юм. Цувралын агуулгын хувьд, хичээлийн жил эхэлж, Грег Хеффли хэмээх жаал дунд сургуульд ордог. Өөрөөсөө өндөр, янз бүрийн зан араншинтай, зарим нь бүр сахлаа хусаж эхэлсэн хөвгүүдийн дунд орох нь түүнд хачин санагдана. Ид өсөж том болж буй энэ л адал явдалт түүхээ Грег өдрийн тэмдэглэлдээ зурагтайгаар, тун хөгжилтэйгээр өгүүлдэг. 2010 онд дэлгэцийн уран бүтээл болсноор бүр ч олон хүний хүртээл болсон билээ.
Энэхүү ботид гол дүрийн баатар Грег охид-хөвгүүдийн үдэшлэг, Гари ахын хурим дээр болсон явдал, сайн найз Роулитайгаа хэрхэн эвлэрсэн тухай болон гэртээ болсон хөгжилтэй түүхүүдийг бичжээ. Бодож төлөвлөсөн бүх зүйл нь эсрэгээрээ эргэж, хэрхэн инээдэм болсон тухай хоржоонтой, ёжтойгоор өгүүлсэн аж.

Бямба гараг:
Намайг сандал дээр суусны дараа Каган эмч юу идэж уудаг талаар маань асууж гарлаа. Газтай ундаа уудгийг минь сонсоод тэр бүр үнэн сэтгэлээсээ УУРЛАСАН ба хажуугийн өрөөнөөс бов бор шингэн дотор хийсэн хорхойтсон шүдтэй шилэн сав авчрав. Тэгээд тэр, жинхэнэ шүдийг хийжүүлсэн ундаанд хийж, 24 цаг болгоход ийм болсон хэмээн надад тайлбарлалаа. Би Каган эмчид шүдээ хэзээ ч хийжүүлсэн ундаанд хийж хонуулахгүй гэдгээ амлав. Тэр намайг ёжлоод байна гэж бодох шиг болсон, уг нь би анхааралтай сонсож байгаагаа л харуулах гэсэн юм. Дараа нь тэр шүдийг маань цэвэрлэлээ. Би сандарч эхлэв. Хэн ч байсан гартаа төмөр барьчхаад ам руу чинь чичлээд байгаа хүнийг уурлуулахыг хүснэ гэж үү дээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Жефф Кинни , Орчуулагч: Б. Хүсэлбадрах , Редактор: Ц. Оюумаа , Б. Батцэцэг , Редактор: П. Сарангарав , Дизайнер: Э. Энэрэл ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 19,900₮,

ISBN: 9789997317384,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Bluestrawberry,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 224,

ХЭМЖЭЭ: 203 х 140 х 15 ММ ,

ЖИН: 300.0 ГР,

ЦУВРАЛ: Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл цуврал: 5-р дэвтэр

ШАГНАЛ

Nickelodeon Kids' Choice Awards 2016 он , Nickelodeon Kids' Choice Awards 2015 он , Nickelodeon Kids' Choice Awards 2014 он ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах