Улс төр

Энгийн хэллэгтэй алдарт DK-н Улс төр ном нь улс төрийн шинжлэх ухааны ойлголтуудыг товч тодорхой тайлбарласан бөгөөд нарийн түвэгтэй онолуудыг бүдүүвч, оновчтой зураг дүрслэлээр илэрхийлсэн байна. Та анхлан суралцагч, мэргэжлийн оюутан, эсвэл судлаач мэргэжилтэн хэн ч байсан ялгаагүй энэ ном танд улс төрийн ойлголтуудыг өгч нийгмийн мэдлэгээ тэлэхэд тань тус болно.
Шударга бус удирдагчийг түлхэн унагах нь зөв үү? Засаглалын хамгийн шилдэг хэлбэр ардчилал мөн үү? Дайныг зөвтгөж болох уу? Бид улс орноо хэрхэн зөв, шударга авч явах вэ гэх мэт асуултууд түүхийн туршид хүн төрөлхтний өмнө тулгарч, агуу сэтгэгчид өөр өөрсдийнхөө эринд янз бүрээр хариулт өгсөөр иржээ.
Хэрвээ хүн бүр хүссэн зүйлээ хүссэн цагтаа авч чаддаг байсан бол "Улс төр" хэмээх бодлого оршихгүй байлаа. Хүмүүс олж авсан туршлагаараа хүссэн бүх зүйлээ авахад хэзээ ч хангалттай байдаггүй. Харин үүний оронд тэд өрсөлдөж, хичээл зүтгэл гаргаж, тохиролцоо хийж, амлалт өгч үүнийхээ төлөө тэмцдэг юм. Ингэхийн тулд хүн төрөлхтөн энэ бүгдийг шүүх, өрсөлдүүлэх, зөрчилдүүлэх эсвэл хэн нэгний асуудалд хариу өгөхийн тулд түүнд зохиулж тугай хэлзүй гаргасан нь улс төр юм. Энэхүү хэлзүй нь шударга ёсны төлөө, нэг болон хэсэг бүлэг хүмүүсийн дуу хоолой болж, бүр эрх тэгш байдлыг нь илэрхийлэх болсон юм.
Тус номонд улс төрийн түүхэн хөгжлийг бүдүүвч схем, зураг дүрслэлээр харуулах бөгөөд улс төрийн үзэл баримтлалуудын тухай хамгийн бодитой, хамгийн зөв мэдлэг хуримтлуулахад тань гарцаагүй тус болно.
Buy


Share

CONTRIBUTORS

Translated by: Ж. Бор , П. Мягмардорж , Д. Уламбаяр , С. Өнөр , Associate editor: Ч. Мөнхтуяа , Д. Мөнхцэцэг , С. Мөнхбаяр , Э. Түвшинбаяр , Designed by: Д. Даваачимэг ,

PRODUCT DETAILS

PRICE: 29,900₮,

ISBN: 9789997310842,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2014-02-01,

FORMAT: Hardback,

PAGES: 352,

SIZE: 233 х 195 х 28 ММ ,

WEIGHT: 1265.0 ГР,

Series: Агуу санааг энгийнээр тайлбарлах нь цуврал:

Image: sample content (inside page)

Sign up for newsletter