Утга зохиол

Энэ номд Өрнө, Дорнын утга зохиолын сор бүтээлүүд, тэдгээрийн сэдэв, утга агуулгыг оюутнууд, утга зохиолын хорхойтнуудад зориулж нарийн тодорхой авч үзжээ. Товчхондоо та уг номоос утга зохиолын ойлголт, түүхэн тойм, гол төлөөлөгчид гээд бүрэн мэдлэгийг энгийн тайлбар сэлт, график хүснэгтийн тусламжтайгаар цогцоор нь авах боломжтой.
Утга зохиол ном алдарт Илиад-аас эхлээд Дон Кихот, Агуу Гэтсби хүртэлх дэлхийн утга зохиолын шилмэл бүтээлүүдээр уншигчийг аялуулна. Энэ ном, эртний Грек, сонгодгийн дараа үеийн Европ эсвэл орчин цагийн Солонгос аль нь ч бай хамаагүй тухайн цаг үеийнхээ зохиол бичих урлагт шинэчлэл оруулж, аливаа хэв маягийн тулгуур чулуу болсон роман, өгүүллэг, жүжгийн зохиол, яруу найраг зэргийн томоохон төлөөлөл бүрийг нийт 100 орчим нийтлэлдээ гүн гүнзгий судалжээ.

DK хэвлэлийн газрын олон шагнал хүртсэн “Агуу санааг энгийнээр тайлбарлах нь” цувралын нэг хэсэг болсон Утга зохиол ном бүтээл туурвилын гол санаа, сэдвийг тайлбарлахдаа хялбар ойлгогдох схем, зургууд ашигласан байна. Энэ номд багтсан нэр нөлөө бүхий зохиолчдын намтар нь тэдний амьдрал, уран бүтээлийн тухайд уншигчийн мэдлэгийг арвижуулахаас гадна, “Цааш унших” хэмээх хэсэгт нь тухайн чиглэл, сэдвээр гүнзгийрүүлэн судлахад шаардлагатай 150 гаруй бүтээлийн тухай өгүүлжээ.

Уншигч та бүхэн Утга зохиол номыг уншиж дэлхийн хамгийн агуу зохиолчийн сод туурвилуудыг олж нээхээс гадна эдгээр бүтээлүүдэд нөлөөлсөн утга зохиолын уламжлал, тухайн цаг үеийн түүх, нөхцөл байдлын тухай мэдлэгээ зузаатгаарай.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: Т. Ариунсанаа , Б. Ганчимэг , С. Өнөр , Б. Сувддулам , Г. Сугиррагчаа , Дизайнер: Э. Энэрэл ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 34,900₮,

ISBN: 9789997313348,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2017-01-10,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 352,

ХЭМЖЭЭ: 233 х 195 х 25 ММ ,

ЦУВРАЛ: Агуу санааг энгийнээр тайлбарлах нь цуврал:

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах