Түүх

ТҮҮХ номд хүн төрөлхтөн үүссэн балар эртний үеэс өнөөгийн орчин үеийн соёлт нийгэмд хүрсэн түүхийг гайхалтай зургууд, түүхэн хүмүүсийн үл мартагдах ишлэлүүдийн тусламжтай илүү ойлгомжтой тод харуулна.
Цезарийн байлдан дагуулалт, дэлхийн нэгдүгээр дайн зэрэг чухал үйл явдлуудыг агуулсан энэхүү ном нь түүхийн ангийн оюутан, мэргэжлийнхэн болоод мэргэжлийн бус хэн бүхний сонирхлыг татна.
Хомо Сапиенсийн үүслийн үеэс Нельсон Манделагийн тунхаглал, Францын хувьсгалаас сансрын эрин үед шилжсэн хүн төрөлхтний түүхийг олж мэдмээр байна уу?
Орчин цагийн ислам улс чухам хаанаас төрөв, цахим эрин, глобалчлал, дэлхийг хамарсан санхүүгийн хямрал хэрхэн бий болов?
Эдгээр асуултуудын хариулт болон хүн төрөлхтний түүхэн үйл явдлууд, түүхэн хүмүүс, түүхэн нээлтүүдийг өөртөө багтаасан Дэлхийн түүх ном нь түүхийн хамгийн том нэвтэрхий толь юм.

Үйл явдлууд.
Дөрвөн сая таван зуун мянган жилийн өмнө Африкт нутаглаж байсан манай хамгийн анхны өвөг дээдсээс эхлүүлээд Эртний ертөнцийн агуу соёл иргэншлүүдээр дамжин Дундад зууны үеийн зөрчил тэмцэл, өвчин тахал, Сэргэн мандлын суу алдарт хүрэх, шинэ үндэстнүүдийн үүсэл, уурын хөдөлгүүрийн зуун, ган, аж үйлдвэржилтээр дайрч, өнгөрсөн зуунуудын хувьсгал, дайнуудыг туулсаар орчин үед хүрэх гайхамшигт аялалд таныг хөтөлнө.

Хүмүүс.
Чингис хаанаас авхуулаад Альберт Эйнштейнийг хүртэл, I Елизаветагаас эхлүүлээд Адольф Гитлерийг хүртэл түүхэнд хамгийн ихээр нөлөөлсөн хүмүүсийг та эндээс олж, тэдний үзэл баримтлалтай танилцах болно.

Нээлт, бүтээлүүд.
Анхлан гал хэрэглэж эхэлснээс авхуулаад пенициллинийг нээх хүртэлх хамгийн агуу бүтээл, чухал нээлтүүдийг энд судалдаг.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: Т. Ариунсанаа ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 34,900₮,

ISBN: 9789997314277,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2017-09-15,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 352,

ХЭМЖЭЭ: 437 х 437 х 437 ММ ,

ЖИН: 437.0 ГР,

ЦУВРАЛ: Агуу санааг энгийнээр тайлбарлах нь цуврал:

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах