Бизнес

Энгийн үг хэллэгээр бичигдсэн Бизнес ном танд бизнесийн сэтгэлгээг мэргэжлийн үг хэллэгээс ангид, бизнесийн онолын ээдрээг алхам алхмаар зурагласан диаграмаар тайлбарлах бөгөөд сонирхолтой зураг, энгийн оновчтой үгс нь дэлхий дахины зах зээлийн тухай ойлголтыг хялбархнаар ойлгуулна.
Амжилттай брэндийг хэрхэн бүтээх вэ? Юу агуу бизнесийн манлайлагчийг төрүүлдэг вэ? Яагаад зарим компаниуд өсөн дэвжиж байхад нөгөө хэсэг нь дампуурдаг вэ?
Түүхийн туршид бизнесийн ухааны мэргэжилтнүүд бизнес ертөнцийг тодорхойлох олон санаа, шийдлийг дэвшүүлжээ. Та дөнгөж бизнесээ эхэлж буй нэгэн, илүү том мөрөөдлийнхөө төлөө явж буй гүйцэтгэх захирал эсвэл бизнесийн нууцыг мэдэх гэсэн хэрэглэгч аль нь ч бай энэ номноос хангалттай мэдлэг, урам зоригийг олж авах болно.

DK-ийн бусад ном шиг график, зураг ихтэй, уншигчдад ойлгомжтой үг хэллэгээр бичигдсэн энэхүү ном нь бизнесийн ухааны сэтгэгчид, удирдагчид болон гүрү нарын бүтээлийг энтрепренер болох хүсэлтэй хүмүүст болон энгийн уншигчдад танилцуулах болно. Уншигчдад ойлгомжтой энгийн хэллэгээр, шинэлэг зураг, дүрслэл ашиглан удирдлагын эрсдэл, боломжит бизнес модель, үр дүнтэй удирдлагын арга, хайрцгаас гадуур сэтгэх гэх мэтчилэн бизнесийн удирдлагын тал бүрийг багтаасан ном юм.
- Ойлголт бүрийг зураг, графикийн тусламжтайгаар тайлбарласан.
- Бизнесийн бүхий л ойлголт, онол судалгааны зүйлсийг цогцоор нь нэг дор оруулсан.
- Мэргэжлийн үг хэллэг, нэр томьёог энгийн үг хэллэгээр ойлгомжтой байдлаар тайлбарласан учир мэргэжлийн биш хүн ч хэрэглэх боломжтой.
- Бизнесийн арга ухаан, зарчим, тулгуур ойлголтууд гэх мэт олон талт мэдлэгийг багтаасан.
- Бизнесийн ухааны нэрт сэтгэгчдийн хэлсэн 100 орчим эшлэлийг багтаасан.
- Урам зориг өгөх бизнесийн санааг тайлбарласан шинэлэг, харц булаам дизайнуудтай
- Бизнесийн удирдлагын олон талыг харуулсан, боломжит бизнес загварын талаарх бодит жишээг багтаасан.
Buy


Share

CONTRIBUTORS

Translated by: С. Өнөр , П. Уранбилэг , Р. Түвшинсайхан , Б. Оюунбат , Т. Энхмөнх , Т. Эрдэнэ-Очир , Associate editor: Э. Түвшинбаяр , Ч. Мөнхтуяа , Designed by: З. Цэрэндагва , Г. Гариг ,

PRODUCT DETAILS

PRICE: 34,900₮,

ISBN: 9789997311221,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2014-01-01,

FORMAT: Hardback,

PAGES: 352,

SIZE: 233 х 195 х 25 ММ ,

WEIGHT: 1155.0 ГР,

Series: Агуу санааг энгийнээр тайлбарлах нь цуврал:

Image: sample content (inside page)

Sign up for newsletter