Маурис Сендак

Мангасуудын оронд

Маурис Сендакийн “Мангасуудын оронд” зурагт ном болон бусад цувралууд нь гэрэл гэгээ, аз жаргал бялхаж, цэцэг навч, эрвээхэйгээр дүүрсэн хүүхдийн бусад номуудаас бараан, дүнсгэр зураг дүрслэлүүдээрээ эрс ялгардаг билээ. Тэрээр амьдралаас хол, гоёчилсон, үлгэр жишээ сайн хүүхдүүдийг биш, бодит амьдрал дээрх хүүхдүүдийг байгаагаар нь харуулдгаараа онцлог. Чонын өмсгөл өмсөн дэггүйтэж байгаад ээждээ загнуулсан Макс хүүгийн өрөөнд гэнэтхэн бут сөөг урган Мангасуудын оронд очих нь тэр. Тэрээр тэнд олон найзуудтай болж, адал явдал дүүрэн аялал хийгээд гэртээ эргэн ирнэ. Сендакын номууд хүүхдийг төсөөллийн зах хязгааргүй ертөнцөөр аялуулж тэдний сэтгэхүйг хөгжүүлдэг билээ.
Тэр нэгэн орой Макс хүү чонын өмсгөл өмсөөд үймүүлж, дүрсгүйтэж эхлэв. Тэр бүр сэрээ барьчихсан хөөрхий нохойг элдэж хөөлөө. Ээж нь: "Дэггүй амьтан!" гэж загнав. Макс хариуд нь: "Тэгвэл би таныг иднэ дээ!" гэж айлгах нь тэр шүү. Сахилгагаүй хүүдээ ээж нь унд хоол ч өгөлгүй өрөөнд нь түгжчихжээ. Хачирхалтай нь тэр шөнө Максын өрөөнд мод сөөг ургаж эхлэв гэнэ. Ургаад л байж, ургаад л байж. Тааз адар бүхэлдээ мөчир салаанд хучигдаж, дэггүй хүүгийн өрөө тэр чигээрээ ой мод болж хувирлаа. Ийм явдал үнэхээр болсон болов уу? Үйл явдал цааш хэрхэн үргэлжлэхийг энэхүү сонирхолтой зурагт номоос олж мэдээрэй.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Маурис Сендак ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789997311252,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 48,

ХЭМЖЭЭ: 101 х 101 х 101 ММ ,

ЖИН: 101.0 ГР,

ШАГНАЛ

Caldecott Medal 1964 он , Number one picture book 2012 он ,

Номын мэдээлэл хүлээн авах