Элена Фавилли

Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд

100 гайхалтай эмэгтэйн амьдрал
Энд өгүүлэх бүхэн итгэл найдвар дүүрэн зүрх сэтгэл дэлхийг өөрчлөх хүчтэйг нотлон харуулна. Эдгээр хатан зоригт эмэгтэйчүүдийн түүх охидыг урам зоригоор бялхааж, гоо үзэсгэлэн гэдэг нас үл харгалзан өөр өөрийн өнгөтэй оршин байдгийг ойлгуулж, залуу охидыг гайхшируулах болно. Номыг уншсан хүн бүр хүсэл тэмүүлэл, сониуч зан, өгөөмөр сэтгэлээр дүүрэн явах нь жинхэнэ амжилт, аз жаргал гэдгийг олж мэдээсэй. Амьдралынхаа үнэ цэнтэй хором мөч бүрд аз жаргалтай байж, шинийг эрэлхийлж явах хэрэгтэй гэдгээ битгий мартаарай.
"Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" олон талаараа үеийн үед үнэ цэнээ хадгалсаар байх болно. Тухайлбал ном бүтээхэд маш их хэмжээний мөнгөн хандив дал гаруй орны хүмүүсийн дэмжлэгээр босож, түүгээр ч зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрээс авьяаслаг эмэгтэй зураачид сайн дураараа хамтран ажилласан зэрэг олон шалтгаан бий.

Залуу охид ирээдүйн амьдралд нь тохиож болох бэрхшээл бүхэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ тэр бүхэн дааж давшгүй зүйл биш гэдгийг ойлгох, аливаад сэтгэлийн хаттай байх нь хамгаас чухал. Саад тотгор, гутрал гунигийг даван туулах өөрийн замаа олж, яг л энэхүү номд бичигдсэн гайхалтай эмэгтэйчүүдийн нэгэн адил хойч үедээ үлгэр дуурайл болж, хүч тэнхээ хайрлаарай.

Дэлхийн өнцөг булан бүрд буй хүсэл тэмүүллээр дүүрэн тэрслүү охидоо хязгааргүй мөрөөд, өөдөө тэмүүл, шаргуу тэмц, хэзээ ч бүү шантраарай!
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Элена Фавилли ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997315014,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2017-12-15,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 224,

ХЭМЖЭЭ: 504 х 504 х 504 ММ ,

ЖИН: 504.0 ГР,

Номын хэсгээс

ВИДЕО

Номын мэдээлэл хүлээн авах