Трэйс Морони

Атаархсан үедээ би

Атаархал энгийн л зүйл боловч хүүхдийг өөртөө итгэлгүй болгож, өөрийгөө голох айдсыг бий болгодог. Хүүхдээ атаархах үед та хэрхэн хүлээж авдаг вэ? Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Хүүхэд мэдрэмжийн тухай бусадтай ярилцсанаар хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж суран аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог.
Атаархах нь хүн бүхэнд байдаг энгийн мэдрэмж юм. Гэхдээ атаархал хүүхдэд өөрийгөө бусадтай харьцуулан бодох айдсыг төрүүлж байдаг. Хүүхдүүд бусад хүүхдийн тоглоом, авьяас чадвар, нөхөрлөл зэрэгт атаархдаг. Ямар ч тоглоом, авьяас чадвар, найз нөхдөөс үл хамааран тэдэнд өөрийнх нь үнэ цэнийг мэдрүүлж, хэрхэн өөрийгөө хайрлахыг зааснаар атаархлыг даван туулахад туслах юм шүү. Хүүхэд өөрийн үнэ цэнээ мэдрэх тусам бусадтай өөрийгөө харьцуулахаа больдог. Хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөж, хөгжилдөж, ярилцсанаар бяцхан үрийн тань өөртөө итгэх итгэл нэмэгдэж, улмаар юунд ч атаархах хэрэггүй гэдгийг ойлгох болно.
Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Трэйс Морони ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 8,900₮,

ISBN: 9789997317087,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2019-05-20,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 12,

ХЭМЖЭЭ: 662 х 662 х 662 ММ ,

ЖИН: 662.0 ГР,

ЦУВРАЛ: Мэдрэмжийн цуврал цуврал:

Номын мэдээлэл хүлээн авах