Трэйс Морони

Ганцаардсан үедээ би

Хүүхэд өөрт нь цаг гаргахгүй байх, өвдөөд гэртээ хэвтэх зэрэг бидний анзаардаггүй зүйлсээс ганцаардлыг мэдэрч байдаг. Тэд энэхүү мэдрэмжээ хараахан илэрхийлж сураагүй байгаа учир та энэ үед нь заавал тусалж, дэмжээрэй. Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог.
Өөрийгөө хүндэлж, хайрлаж сурснаар хүүхэд ганцаардлыг даван туулах хүчтэй болдог. Ямар ч хүн үргэлж жаргалтай байдаггүй бөгөөд таагүй мэдрэмжүүд хэсэг хугацааны дараа арилан алга болдгийг хүүхдэдээ заавал ойлгуулаарай. Түүнчлэн өөрийнх нь үнэ цэнийг ойлгуулж, өөрийгөө хэрхэн хайрлахыг заах хэрэгтэй. Ингэснээр тэд ганцаардлыг хэвийн л зүйл хэмээн хүлээн авч чадах бөгөөд сөрөг мэдрэмжээ өөрөө зохицуулж сурах болно. Өөрийн үнэ цэнээ мэддэг хүнд ганцаараа аль эсвэл хүмүүстэй байх эсэх нь тийм ч чухал биш билээ. Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно.
Хүүхдээ өөртөө итгэлтэй хүн болгохын тулд бүтэлгүйтэл, алдаа, ялагдал, ичгэвтэр байдал, хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслаарай. Энэ нь сайхан бүхнийг мэдрэх хийгээд хамгийн шилдэг нэгэн байхаас ч илүү чухал зүйл юм. Айдас, уур уцаар, уйтгар гуниг зэрэг таагүй мэдрэмжүүдийнхээ учрыг хүүхэд өөрөө олж чадна гэдэгт итгэснээр сэтгэл зүрхний амар амгаланг мэдэрч, амьдарч буй хорвоо ертөнцөө байгаагаар нь хүлээн авч чаддаг билээ.
Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Трэйс Морони , Translated by: Б. Дэлгэрмаа , Edited by: А. Даваасүрэн , Designed by: Э. Энэрэл ,

PRODUCT DETAILS

PRICE: 8,900₮,

ISBN: 9789997317100,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2019-05-20,

FORMAT: Paperback,

PAGES: 12,

SIZE: 130 х 130 ММ ,

Series: Мэдрэмжийн цуврал цуврал:

Sign up for newsletter