Хайр гэдэг бол хүүхдийн хувьд нохойгоо халамжлах, тоглоомоо хайрлах зэргээс эхэлнэ. Хүүхэд тань хайрыг мэдэрч, хайраа бусдад илэрхийлэх үед та хэрхэн дэмжиж, тусалдаг вэ? Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог.
Хайрлах нь хүүхдэд халуун дулаан, амар тайван, онцгой мэдрэмж төрүүлдэг. Эцэг, эхчүүд заримдаа хүүхдээ дуулгавартай байсных нь төлөө бэлэг сэлт, онцгой ямар нэг зүйл өгөхөө хайраа илэрхийлж байна хэмээн эндүүрдэг. Харин хүүхдүүд үргэлж тантай хамт цагаа өнгөрөөхийг л хүсэж байдаг юм шүү. Хүүхдэдээ өдөр бүр хайраа мэдрүүлэхийн тулд тэднийг тэвэрч, инээмсэглэж, ялангуяа хүнд хэцүү үеүдэд тэвчээртэй хандах нь чухал юм. Завгүй амьдралын хэмнэл дунд хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлж, тэднийг анхаарна гэдэг амаргүй ч үр дүн нь тун гайхалтай байх болно. Өөрийгөө хайрлаж сурснаар хүүхэд өөрийгөө хүндэлж, бусдыг төвөггүй хайрлаж, цаашлаад хорвоо ертөнцийг айдасгүйгээр туулж чадах нэгэн болж төлөвшдөг билээ.
Хүүхдээ өөртөө итгэлтэй хүн болгохын тулд бүтэлгүйтэл, алдаа, ялагдал, ичгэвтэр байдал, хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслаарай. Энэ нь сайхан бүхнийг мэдрэх хийгээд хамгийн шилдэг нэгэн байхаас ч илүү чухал зүйл юм. Айдас, уур уцаар, уйтгар гуниг зэрэг таагүй мэдрэмжүүдийнхээ учрыг хүүхэд өөрөө олж чадна гэдэгт итгэснээр сэтгэл зүрхний амар амгаланг мэдэрч, амьдарч буй хорвоо ертөнцөө байгаагаар нь хүлээн авч чаддаг билээ.
Buy