Трэйс Морони

Уурласан үедээ би

Цэцэрлэг дээрээ найзтайгаа муудалцах, дүүтэйгээ тоглоомоо булаацалдах, загнуулах, шоолуулах гээд л уурлаж бухимдах зүйлс хүүхдэд цөөнгүй тохиолдоно. Энэ үед нь та хүүхдээ хэрхэн тайвшруулдаг вэ?
Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм.
Өөрийгөө зөвөөр үнэлж сурсан хүүхэд уурлаж уцаарлаж, зөрүүдэлж сөргөлдөх нь бага байдаг. Уур бол аргыг нь олоход хамгийн хэцүү мэдрэмжүүдийн нэг юм. Уурлах үе хүн бүрд л тохиолддог, жам ёсны зүйл гэдгийг хүүхэд ойлгож авах хэрэгтэй. Энэ номын үйл явдлыг өөр дээрээ бодож үзэх боломжийг олгосноор хүүхэд үнэ цэнтэй, чухал нэгэн болохоо мэдрээд зогсохгүй уур бухимдлаа зөв аргаар гадагшлуулж сурна. Аливаа асуудлын шийдлийг өөрөө олж, түүнийгээ хэрэгжүүлэхэд нь хүүхдэдээ тусалж байвал өөртөө итгэлтэй хүн болж, ингэснээрээ уураа хянаж сурахад нь тустай.
Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Трэйс Морони ,

PRODUCT DETAILS

PRICE: 8,900₮,

ISBN: 9789997317131,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2019-05-15,

FORMAT: Paperback,

PAGES: 12,

SIZE: 670 х 670 х 670 ММ ,

WEIGHT: 670.0 ГР,

Series: Мэдрэмжийн цуврал цуврал:

Instagram


@monsudar

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч хэвлэлийн газар.

Sign up for newsletter