Christian Kracht

Эзэнт гүрэн

Щвейцарын зохиолчид дундаас зохиол бүтээл нь хамгийн олон хэлээр орчуулагдан, олноо танигдсан Кристиан Крахт юм. Тэрээр 1990-ээд онд “Фазерлэнд” хэмээх анхны романаасаа гадна өгүүллэгүүд, аяны тэмдэглэлүүдээ хэвлүүлснээр олонд шүтэгдсэн зохиолч болсон төдийгүй “поп уран зохиол” хэмээх урсгалын түүчээ болсон юм. Түүний 2012 онд хэвлэгдсэн дөрөв дэх роман, “Эзэнт гүрэн” хэмээх энэхүү зохиол олон улсын тавцанд гарах боломжийг түүнд нээн өгч, өдгөө 25 хэлээр орчуулагдаад байна.
Ёгт хошин энэ зохиолын гол баатар Аугуст Энгельхардт бол бодит түүхэн хүн юм. Зохиолч Кристиан Крахт энэхүү бодит түүхээс ургуулан уран зохиолын аргаар (зарим талаар хийсвэрлэн) баяжуулж, Аугуст Энгельхардт болон түүний дагагчдын инээдтэй хэр нь эмгэнэлтэй хувь заяаг өгүүлсэн сургамжит зохиол туурвижээ.
Тэрээр өөрийнх нь тодорхойлсноор бурхны энтэй жимс болох наргилын шүүс, зөөлөн эдээс өөр юу ч идэж уухгүй амьдарснаар үхэлгүй мөнхийн хутгийг олж, бурхны зэрэгт хүрэх учиртай “наргилын самрыг шүтэх” үзлийг үндэслэсэн юм. . Өнөөгийн өнцгөөс харахад утга учиргүй тоглоом наргиан мэт санагдавч Энгельхардт чин үнэнээсээ ийн итгэж явсан агаад 1903 оноос эхлэн Германы Гвиней рүү цувж, түүний мөрөөр замнан, эрүүл хүнсний тухай сургаалыг нь дагасан олон арван хүн амь насаа алджээ.
Наргилын самрын шүтлэг, нудизм болон дэлхийн хэмжээний эзэнт гүрэн байгуулах төлөвлөгөө зэргээрээ Энгельтхардт тухайн цаг үеийнхээ этгээд гаж нөхдийн дундаас яриангүй ялгарсан тод дүр бөгөөд Эзэнт гүрэн роман энэ түүхээр дамжуулан хэтийдсэн урсгал хөдөлгөөний эсрэг хөгжилтэй хошин маягаар тэмцэж буй эсэргүүцлийн дуу хоолой юм. Мөн Эзэнт гүрэн роман дэлхий дахинаа ийм амжилт олоход, зохиолын баатрууд, зохиолч Крахтын бичлэгийн маргаангүй уран чадвараас гадна нэгэн хүчин зүйл нөлөөлжээ: Бидний амьдарч буй өнөө цаг үед бодлогогүй ухвар мөчид урсгал хөдөлгөөнүүд ихээхэн хүчээ авч, хүмүүс туйлын хийсвэр, ул суурьгүй үзэл санаанд автсаар буй нь уг роман олонд алдаршсаны бас нэгэн шалтгаан юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Christian Kracht ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: тогтоогдоогүй,

ISBN: 9789997315496,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 196,

ХЭМЖЭЭ: 608 х 608 х 608 ММ ,

ЖИН: 608.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах