DK

Төрсөн өдрийн мэнд хүргэе

Хуудас бүрдээ өнгөлөг фото зураг болон бодит материалаар аливааг дүрсэлсэн эдгээр ном нь харах, барих, амтлах, сонсох зэрэг хүүхдийн бүхий л мэдрэхүйг хөгжүүлнэ. Энэ утгаараа хүүхдийн анхны номууд нь тоглох хэрэгсэл ч болдог. Хүүхэд ийм номоос салахгүй, хуудсыг нь өөрөө эргүүлэхийг оролдоно. Энэ үедээ бүх мэдрэхүйгээрээ номтой харилцаж, биеийн бүх хэсгүүд нь идэвхтэй болдог. Хүүхдээ анхны номтойгоо тоглоход нь хамт байж, ярилцаж, эд зүйлсийг нэрлэн зааж мөн өнгө алагласан олон зургуудыг хамтдаа харж, шинэ зүйлс хайж олоход нь урамшуулан дэмжээрэй.
Хүрч мэдэрдэг ном цувралын “Төрсөн өдрийн мэнд хүргэе” номд жилийн хамгийн онцгой, төрсөн өдрийн баярт зориулсан аяган бялуу, өнгө өнгийн бөмбөлөг, гэнэтийн бэлэг, амттай жигнэмэг, соруултай ундаа, баярын даашинз, ковбой хувцас, төрсөн өдрийн малгай, лаа, найзууд зэрэг олон зүйлсийг фото зураг болон бодит материалаар дүрсэлсэн юм. Хүүхдэд хор нөлөөгүй, хуудас нь зузаан бат бөх тул амархан урагдахгүй, хазахад аюулгүй энэ ном нь тэдний хэл яриаг хөгжүүлж, үгийн санг баяжуулна
Энэхүү номтой танилцсанаар :
- Зурган дүрслэлээр дамжуулан орчин тойронтойгоо танилцана
- Хэл яриа нь хөгжиж, үгсийн сан нэмэгдэнэ
- Номын хуудас нь зузаан бат бөх тул амархан урагдахгүй, хүүхэд хазахад аюулгүй
- Өнгөлөг зургууд болон янз бүрийн материал нь хүүхдийн анхаарлыг татах болно.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: DK ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 8,900₮,

ISBN: 9789997315557,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Board book,

ХУУДАСНЫ ТОО: 12,

ХЭМЖЭЭ: 647 х 647 х 647 ММ ,

ЖИН: 647.0 ГР,

ЦУВРАЛ: Хүрч мэдэрдэг ном цуврал:

Номын мэдээлэл хүлээн авах