DK

Амьтад

Хуудас бүрдээ өнгөлөг фото зураг болон бодит материалаар аливааг дүрсэлсэн эдгээр ном нь харах, барих, амтлах, сонсох зэрэг хүүхдийн бүхий л мэдрэхүйг хөгжүүлнэ. Энэ утгаараа хүүхдийн анхны номууд нь тоглох хэрэгсэл ч болдог. Хүүхэд ийм номоос салахгүй, хуудсыг нь өөрөө эргүүлэхийг оролдоно. Энэ үедээ бүх мэдрэхүйгээрээ номтой харилцаж, биеийн бүх хэсгүүд нь идэвхтэй болдог. Хүүхдээ анхны номтойгоо тоглоход нь хамт байж, ярилцаж, эд зүйлсийг нэрлэн зааж мөн өнгө алагласан олон зургуудыг хамтдаа харж, шинэ зүйлс хайж олоход нь урамшуулан дэмжээрэй.
Хүрч мэдэрдэг ном цувралын “Амьтад’’ номд үслэг туулай, эрээн судалт тахийн унага, гөлөг, барын бамбар, сармагчны бяцхан монш, усаар шүршдэг заан, оцон шувуу, дэвэн нисэх эрвээхэй, загас, далайн од, мөлхөн явах эмгэн хумс зэрэг сонирхолтой, бяцхан амьтдыг төрөл бүрийн материал ашиглан бүтээжээ. Энэ ном таны хүүхдийн хэл яриаг хөгжүүлж, шинэ үгийн санг баяжуулахаас гадна бат бөх, хор нөлөөгүй, хуудас нь зузаан тул амархан урагдахгүй, хазахад аюулгүй юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: DK ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 8,900₮,

ISBN: 9789996205095,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2012-03-15,

ФОРМАТ: Board book,

ХУУДАСНЫ ТОО: 14,

ХЭМЖЭЭ: 37 х 37 х 37 ММ ,

ЖИН: 37.0 ГР,

ЦУВРАЛ: Хүрч мэдэрдэг ном цуврал:

Номын мэдээлэл хүлээн авах