DK

Өнгө ба хэлбэр дүрс

Хуудас бүртээ өнгөлөг фото зураг болон бодит материалаар аливааг дүрсэлсэн эдгээр ном нь харах, барих, амтлах, сонсох зэрэг хүүхдийн бүхий л мэдрэхүйг хөгжүүлнэ. Энэ утгаараа хүүхдийн анхны номууд нь тоглох хэрэгсэл ч болдог. Хүүхэд ийм номоос салахгүй, хуудсыг нь өөрөө эргүүлэхийг оролдоно. Энэ үедээ бүх мэдрэхүйгээрээ номтой харилцаж, биеийн бүх хэсгүүд нь идэвхтэй болдог. Хүүхдээ анхны номтойгоо тоглоход нь хамт байж, ярилцаж, эд зүйлсийг нэрлэн зааж мөн өнгө алагласан олон зургуудыг хамтдаа харж, шинэ зүйлс хайж олоход нь урамшуулан дэмжиж, хорвоо ертөнцийг танин мэдэхэд нь туслаарай аав ээжүүд ээ.
Хүрч мэдэрдэг ном цувралын “Өнгө ба хэлбэр дүрс” номд хүүхдэд ойр амьтан, амттан, эд юмс болох цэнхэр өнгийн гоёхон эрвээхэй, шар өнгийн гялгар товч, улбар шар шүүслэг жүрж, улаан гутал, нил ягаан цэцэг, дугуй хэлбэртэй цаг, од хэлбэртэй жигнэмэг, өнгө өнгийн гурвалжин дарцгуудын зураг болон нэршлүүд багтсан юм. Энэхүү номыг хүүхдэдээ үзүүлж, дүрс зургийг тайлбарлан хорвоо ертөнцийг танин мэдэхэд нь туслаарай!

Номтой танилцсанаар :
- Зурган дүрслэлээр дамжуулан орчин тойронтойгоо танилцана
- Хэл яриа нь хөгжиж, үгсийн сан нэмэгдэнэ
- Номын хуудас нь зузаан бат бөх тул амархан урагдахгүй, хүүхэд хазахад аюулгүй
- Өнгөлөг зургууд болон янз бүрийн материал нь хүүхдийн анхаарлыг татна.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: DK ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 8,900₮,

ISBN: 9789997310187,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2013-10-15,

ФОРМАТ: Board book,

ХУУДАСНЫ ТОО: 12,

ХЭМЖЭЭ: 3 х 3 х 3 ММ ,

ЖИН: 3.0 ГР,

ЦУВРАЛ: Хүрч мэдэрдэг ном цуврал:

Номын мэдээлэл хүлээн авах