Опра Уинфри

Миний сайн мэдэх зүйлс

Опра Уинфригийн энэхүү номд чин сэтгэлээс бичсэн, сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй, урам зоригийг сэргээх үгс уншигчдыг дахин дахин татах амьдралын бодит үнэнээр дүүрэн ажээ.
Бүтээлч хүч, хүний зүрх сэтгэлийг сонсон суралцагч, хүсэл мөрөөдөлдөө хүрч амьдрахын үлгэр жишээ гэдгээр Опра Уинфритэй эн зэрэгцэх нь үгүй. Өнгөрсөн хугацаанд тэрээр энэ төрлийн нэвтрүүлгүүд дотроос хамгийн өндөр рейтинг бүхий ток шоу бүтээж, өөрийн гэсэн телевизийн сувгийг нээн Америкийн цорын ганц хар арьст тэрбумтан болсон ба Харвардын их сургуулийн хүндэт диплом болон АНУ-ын ерөнхийлөгчөөс Эрх Чөлөөний одонгоор шагнагдаж байжээ. Тэрээр өөрийн туулж өнгөрүүлсэн бүхнээс амьдралын сургамжыг түүсээр ирсэн бөгөөд түүнийгээ 14 жилийн турш "О, Опрагийн сэтгүүл"-ийн алдарт "Миний сайн мэдэх зүйлс" хэмээх сар тутмын урам зориг, ухаарлын буланд олон нийттэй хуваалцсаар иржээ.

Энэ удаад тэдгээр эрдэнэ мэт бяхан сургамжуудыг шинэчилж зассанаар энэхүү гоёмсог даавуун хавтас бүхий номд эмхэтгэн түүвэрлэжээ. Баяр баясгалан, харилцаа холбоо, талархал, боломж, бишрэл, ил тод байдал, хүч чадал зэрэг сэдэвт бүлгүүдийг агуулсан энэ номдоо Опра амьдралын хором мөч бүрийг хэрхэн зөв зүйтэй өнгөрүүлж, өдөр тутмын амьдралаасаа баяр баяслыг хэрхэн хүртэж байх вэ гэдгийг өөрийн туулсан амьдрал, ойлгож мэдсэн зүйлсээр жишээлэн бичсэн байна.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Опра Уинфри ,

PRODUCT DETAILS

PRICE: 19,900₮,

ISBN: 9789997308047,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2016-05-01,

FORMAT: Hardback,

PAGES: 228,

SIZE: 316 х 316 х 316 ММ ,

WEIGHT: 316.0 ГР,

Image: sample content (inside page)

Instagram


@monsudar

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч хэвлэлийн газар.

Sign up for newsletter