Хэлгүй өвчтөн

Энэхүү номын зохиолч Алекс Михаилидес нь Грек, англи гаралтай бөгөөд Кембрижийн их сургуулийг английн утга зохиолын чиглэлээр төгсчээ. Сэтгэл зүйн триллер төрлийн шилдэг зохиолын тоонд зүй ёсоор тооцогдож буй "Хэлгүй өвчтөн" нь түүний анхны бүтээл юм. “Алиша Беренсон нөхрөө хөнөөхдөө 33 настай байжээ” гэж зохиол эхэлнэ. Үүнийг уншихад танд ямар ч эргэлзээ төрөхгүй ч хэргийн учир зангилаа санаанд оромгүй ээдрээт юм.

Алиша Беренсоны амьдрал бараг л төгс гэмээр. Алдартай зураач төдийгүй загварын гэрэл зурагчин, олон танигдсан эртэй хуримлаж, Лондонгийн хамгийн сайхан байрлалтай хэсэгт том цонхоор нь цэцэрлэгт хүрээлэн гайхалтай харагддаг тансаг байшинд амьдарна. Гэхдээ нэг өдөр түүний нөхөр Габриель зураг авалтаасаа оройтож гэртээ ирэхэд Алиша түүнийг нүүрэнд нь 5 удаа буудаж хороосон бөгөөд тэр явдлаас хойш нэг ч үг дуугараагүй юм.
"Аниргүй өвчтөн" зохиол нь 2019 оны 2 сард хэвлэгдэн гарсан даруйдаа шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд удахгүй дэлгэцийн бүтээл болохоор төлөвлөгдөж байгаа юм. Зохиолч Алекс Михаилидес утга зохиолоос гадна кино зохиолоор магистрийн зэргээ хамгаалсан бөгөөд The Devil You Know (2013), The Con is On (2018) зэрэг киноны зохиолуудыг бичжээ.
Buy


Share

CONTRIBUTORS

Translated by: А. Оюунзул ,

PRODUCT DETAILS

PRICE: 24,900₮,

ISBN: 9789997317513,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Paperback,

PAGES: 362,

SIZE: 239 х 239 х 239 ММ ,

WEIGHT: 239.0 ГР,

Image: sample content (inside page)

Instagram


@monsudar

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч хэвлэлийн газар.

Sign up for newsletter