Александр Дюма

Монте Кристо гүн

Шадар гурван цэргийг эс тооцвол, Францын зохиолч Александр Дюмагийн хамгийн алдартай романуудын нэг нь Монте Кристо Гүн билээ. Зохиолын үйл явдал Франц, Итали, Газар дундын тэнгисийн арлуудын орчмоор өрнөх бөгөөд Францын Луи Филиппийн хаанчлал хийгээд Бурбоны шинэчлэлийн эрин үе болох 1815-1839 оныг хамарна. Шударга ёс, итгэл найдвар, өшөө авалт, өршөөл энэрэл, уучлал нигүүлслийн тухай хүүрнэх тус роман 1844 онд, анх бичигдсэн цагаасаа эхлэн өнөөг хүртэл хүн төрөлхтөнд үнэ цэнтэй хэвээр байна.
Энэхүү сүүлчийн ботид Монте Кристо гүн шударга ёсыг тогтоох бурхны үйлд хүчин зүтгэж байна хэмээн өөрийгөө зөвтгөж өшөө авалтаа гүйцэлдүүлнэ. Ичгүүртэй байдалд орж, эхнэр хүү хоёр нь нүүр буруулсанд амиа хорлосон Фернанаас эхлээд түүний өстнүүд ар араасаа хүнд хэцүү зовлонд унана. Гагцхүү, одоо энэ бүхэн түүнд хангалттай санагдах болов уу?
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Александр Дюма ,

PRODUCT DETAILS

PRICE: 14,900₮,

ISBN: 9789996207129,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2012,

FORMAT: Paperback,

PAGES: 508,

SIZE: 274 х 274 х 274 ММ ,

WEIGHT: 274.0 ГР,

Series: Монте Кристо гүн цуврал: III дэвтэр

Image: sample content (inside page)

Sign up for newsletter