Марк Твен

Жонон гуйлгачин хоёр

Энэ зохиолд Англи гүрний ядуусын хороололд амьдардаг гуйлгачин хүү Том,өөртэй нь усны дусал шиг адилхан хүү болох хан хүү Эдуард Теодортой санамсаргүй солигдсоноор, тэдний хувь заяа өөрчлөгдөж, гайхам сонин адал явдалтай учирч байгааг өгүүлнэ.
Дөрвөн зуун жилийн өмнө Лондоны ядуусын хороололд орших Ховдогчуудын гудамжны хогийн хашааны Том гэдэг гуйлгачин хүү ховорхон аз завшаанаар Англи гүрний эзэн хаан болж, харин ширээ залгамжлах сүр жавхлант жонон VI Эдуард осол ташаагаар хааны ордны гадна гэнэт хаягдаж хэнд ч үл тоогдох тэнэмэл гуйлгачин болсон хөгтэй сонин явдлын тухай энэ номд өгүүлжээ. Сайхан, муухай бас харгис, энэрэнгүй хоёр энэ амьдралд яаж зэрэгцэн оршиж болдгийг уг номд Том Кенти, Эдуард Теодор хоёрын дүрээр харуулжээ. Ядуу гэр бүлд төрсөн Том Кенти өөртэй нь усны дусал мэт адилхан төрсөн ханхүү хорвоо дээр байдаг гэж төсөөлөө ч үгүй явжээ. Ноорхой хувцас өмсөн, гуйлга гуйдаг Том хүү жинхэнээсээ ханхүүг үзэх юм сан, цэвэр сайхан хувцас өмсөх сөн гэж мөрөөддөг байсан нь хувь заяаны тохиолоор биелжээ. Ханхүү Эдуард, ядуу хүү Том хоёр санамсаргүй танилцан улмаар хүүхдийн гэнэн зангаар хувцсаа солин өмссөнөөс болж тэдний хувь заяа ч солигддог. Ингээд Том Кенти хааны ордонд олон адал явдалтай учирч харин ханхүү Эдуард тэнэмэл гуйлгачны хэцүү амьдралыг туулах болдог билээ.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Марк Твен ,

PRODUCT DETAILS

PRICE: 12,900₮,

ISBN: 9789997317896,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Paperback,

PAGES: 350,

SIZE: 750 х 750 х 750 ММ ,

WEIGHT: 750.0 ГР,

Series: Гайхамшгийн эрэлд цуврал:

Image: sample content (inside page)

Sign up for newsletter