Астрид Линдгрен

Урт оймст Пиппи

Урт оймст Пиппи нь Ингрид Ванг Ниман зургийг нь зурснаар1945 онд хэвлэгдэж, 40 гаруй орны хэл дээр орчуулагдсан Шведийн алдартай хүүхдийн зохиол юм. 1950 онд анх удаа англи хэл дээр орчуулагдан гарсан ба 2002 онд Норвегийн нобелийн институт 54 орны 100 зохиолчоос санал авч, уг номыг Дэлхийн уран зохиолын 100-н шилдэг бүтээлийн нэгээр нэрлэсэн байдаг. 1941 онд анх Пиппигийн түүхүүдийг зохиолч Астрид Линдгрен өөрийн охиндоо ярьж өгдөг байсан ба 1944 онд анхны гар бичмэлээ бичжээ.
Номд Шведийн жижигхэн тосгонд гэрийн тэжээмэл сармагчин, морь хоёрынхоо хамт амьдардаг есөн настай бяцхан охины талаар болон түүний гайхалтай түүхүүдийг өгүүлнэ. Пиппигийн гол эд хөрөнгө нь алтан зоосоор дүүрэн цүнх, төрөл бүрийн жижиг эрдэнэстэй олон шургуулга бүхий шүүгээ хоёр юм. Түүний аав нь далайчин бөгөөд ихэвчлэн эзгүй байдаг тул, охин хоолоо хийж, гэрээ цэвэрлэн, байшингаа засаж, тэжээмэл амьтдаа ч арчлан бүхнийг өөрөө бие даан хийж амьдардаг юм. Бүх насаараа аавынхаа хамт тэнгис далайгаар хэсүүчлэн амьдарсан Пиппи хэтэрхий эрх дураараа, хүмүүжилгүй гэмээр зантай. Тэр хөрш айлынхаа Томми, Анника хоёртой сайн найзууд бөгөөд тэдэнтэйгээ хамт өдөр бүрийг адал явдлаар дүүрэн өнгөрүүлдэг.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Астрид Линдгрен ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 9,900₮,

ISBN: 9789992909133,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2010,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 184,

ХЭМЖЭЭ: 22 х 22 х 22 ММ ,

ЖИН: 22.0 ГР,

ЦУВРАЛ: Гайхамшгийн эрэлд цуврал:

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах