Александр Дюма

Монте Кристо гүн

Шадар гурван цэргийг эс тооцвол, Францын зохиолч Александр Дюмагийн хамгийн алдартай романуудын нэг нь Монте Кристо Гүн билээ. Зохиолын үйл явдал Франц, Итали, Газар дундын тэнгисийн арлуудын орчмоор өрнөх бөгөөд Францын Луи Филиппийн хаанчлал хийгээд Бурбоны шинэчлэлийн эрин үе болох 1815-1839 оныг хамарна. Шударга ёс, итгэл найдвар, өшөө авалт, өршөөл энэрэл, уучлал нигүүлслийн тухай хүүрнэх тус роман 1844 онд, анх бичигдсэн цагаасаа эхлэн өнөөг хүртэл хүн төрөлхтөнд үнэ цэнтэй хэвээр байна.
Сайн ажилласныхаа төлөө онгоцны ахмадын албан тушаалыг өвлөн авсан цэл залуухан далайн худалдаачин Эдмонд Дантес Марсель руу өөрийн хайрт сүйт бүсгүй Мерседес рүүгээ яаран тэмүүлнэ. Харамсалтай нь хилс хэрэгт гүтгэгдэн, Францын хамгийн зартай шоронгуудын нэг болох Иф цайзын хоригдол болох нь тэр. Шоронгийн өмхөрсөн хананы цаана, 14 жилийн турш ор тас мартагдаж, амраг бүсгүй, ачит эцгээ ч амьд эсэхийг үл мэдэн амь зуух нь юутай гаслантай. Гагцхүү хажуу өрөөнийхөө галзуу хочит, ширээт лам Фариатай ухсан нүхээр ярилцаж, хааяа ч болов ганцаардлаа тайлна. Аз болоход тэрээр саруул ухаант ламтаны ачаар чухамхуу яагаад тэрхүү аймшигт шоронд насаараа хоригдох болсноо олж мэдэх бөгөөд ламтантай хамтд шоронгоос оргохоор шийднэ. Тэдний төлөвлөгөө бүтэх болов уу?
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Александр Дюма , Translated by: Д. Даш , Editor-in-chief: Д. Сайнзаяа , Literary editor: Д. Болдхуяг , Technical editor: Т. Нямгэрэл , Cover design or artwork by: Л. Нямдорж , Designed by: Б. Төгсжаргал ,

PRODUCT DETAILS

PRICE: 14,900₮,

ISBN: 9789996207105,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: 2016,

FORMAT: Paperback,

PAGES: 560,

SIZE: 180 х 115 х 25 ММ ,

WEIGHT: 310.0 ГР,

Series: Монте Кристо гүн цуврал: I дэвтэр

Image: sample content (inside page)

Sign up for newsletter