Михаил Александрович Шолохов

Дөлгөөн дон III, IV

Мелеховынх гацааны хамгийн захад байв. Малын хашааны хаалга нь хойд зүг Дон руу харжээ. Хаг хөвд бүрхсэн цэрдэрхэг цайвар эргийг сэтлэн уруудсан найман алдын эгц зөргөөр буухад голын хөвөе болж, хясааны танан цагаан үйрмэг цайрч, давалгаанд долоолгосоор байгаад элж мөлийсөн үрлэн бор хайрга усыг тахирлан эмжиж, цаана нь Донын харгиа салхины аясаар харлан бидэртэнэ. Зүүн тийш харвал үтрэмийн бургасан хашаанаас цааш Гетманы зам, орог саарал агь, морьдын хелд гишиглэгдсэн бударгана, замын уулзвар дахь бяцхан суварга үзэгдэж, түүнээс цаашилбал өргөн тал зэрэглээтэн униартана. Өмнө талд нь уулын цэрдэн хяр дүнхийж, баруун тийш харахад талбай дундуур гарч голын тохой руу орсон нэг гудамж байна.


Туркийн хойноосоо хоёр дахь кампанийн1 үеэр Прокофий Мелехов казак2 гацаандаа буцаж ирэхдээ, турк нутгаас том алчуураар толгойгоо ороосон жаахан хүүхнийг эхнэр болгон авчирчээ. Тэр хүүхэн нүүрээ үзүүлэхгүй, уйтгарлаж зэрлэгшсэн нүдээ хааяа нэг цухуйлгана. Торгон алчуураас нь харь газрын содон үнэр ханхалж, нүд баясгам угалз хээнд нь авгай хүүхнүүд атаархана. Олзлогдсон турк бүсгүйг Прокофийн төрөл садныхнаас хүнийрхээд байхлаар Мелехов евгөн хүүгээ даруйхан тусад нь гаргаж, гомдсондоо болоод үхэн үхтлээ тэдний босгыг алхсангүй.


Прокофий удахгүй тохьжиж мужаанаар дүнзэн байшин бариулж, өөрөө малын хашаа босгож, намар нь шинэ гэртээ харь нутгийн гунигт автсан эхнэрээ аваачжээ.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Михаил Александрович Шолохов , Translated by: Б. Дашцэрэн , Associate editor: Ч. Баасанжаргал ,

PRODUCT DETAILS

PRICE: 29,900₮,

ISBN: 9789997313546,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Hardback,

PAGES: 900,

SIZE: 210 х 135 х 46 ММ ,

WEIGHT: 900.0 ГР,

Series: Дөлгөөн дон цуврал: 2

Image: sample content (inside page)

Sign up for newsletter