Дийтмар Дат

Карл Маркс

Германы зохиолч, нийтлэлч Дийтмар Дат Карл Маркс хэмээх энэхүү бүтээлд түүний амьдрал бүтээлийг шинжилжээ. Ингэхдээ Марксын зохиолуудаа туурвихад нөлөөлсөн тухайн цаг үеийн сэтгэлгээ болон улс төрийн нөхцөл байдлыг тодорхойлохын сацуу түүний бүтээлүүдийн өнөө цаг үе дэх ач холбогдол, хэрэглэх боломжийг голчлон авч үзжээ.

Тус бүтээл нь 4 бүлгээс бүрдэх бөгөөд Германы "Реклам" хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "100 нүүр" цувралаар 2018 оны 4 дүгээр сард хэвлэгдсэн. Карл Марксын амьдрал, бүтээлийн тухай хувь хүний өнцгөөс, оновчтой бөгөөд олон нийтэд ойлгомжтой байдлаар өгүүлсэн энэхүү номоо Дийтмар Дат "Капитализмын эсрэг үзлийг зүүний хийсвэр үгүйсгэлтэй ингэж хурцаар хослуулсан тохиолдол Марксаас хойш дахин давтагдсангүй" гэсэн дүгнэлтээр төгсгөжээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Дийтмар Дат ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 9,900₮,

ISBN: 9789997317025,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2018-12-01,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 184,

ХЭМЖЭЭ: 651 х 651 х 651 ММ ,

ЖИН: 651.0 ГР,

ЦУВРАЛ: Нухацтай сэдэв цуврал: IV дэвтэр

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах